Өвөр Монголын дунд, ахлах ангийн хичээл энэ сарын 30-нд эхэллээ. Нийт 360 мянган хүүхэд сургуульдаа явж байна. Сургууль, дотуур байрыг бүрэн ариутгасан бөгөөд эрүүл мэндийн байнгын хяналт тавин ажиллах юм.
ӨМӨЗО-ы тэргүүн Бү Шяолинь Хөххотын 1-р дунд сургуульд очиж, хичээлийн бэлтгэл ажилтай нь танилцсан байна.
Бү Шяолинь COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хяналтын хэрэгслийн агуулах, анги танхим, дотуур байр, хоолны газраар орж, сурагчдын эрүүл мэндийн байдал, сургалтын орчныг халдваргүйжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх материалын нөөц, дотуур байрны менежмент, хоолны аюулгүй байдал гэх зэрэг зүйлсийг шалгаж үзээд сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэрэгжүүлэхийг хатуу анхааруулжээ.
Фото: Синьхуа агентлаг
Сэтгэгдэл ( 2 )
Манайх сургуулиа оруулмаар юм. Худлаа сүржигнээд одоо гаднаас хөдөлгөөн хаасан байхад яах ч үгүй ирсэн хүмүүсийг 21 хоног тусгаарлаад бхад бно юм болвол хаана хорино гэх юм ямар чүндэслэлгүй Мангарууд
бидний ахан дүүс эрүүл саруул байж өвчин зовлонгоос хол байх болтугай