КОВИД-19 | Италийн хотууд гашуудал зарлаж, төрийн далбаагаа бөхийлгөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Италийн зарим муж, хотуудад гашуудал зарлаж, төрийн далбаагаа бөхийлгөж, нэг минут дуугаа хураалаа.

Түүнчлэн Ватикан амиа алдагсдын дурсгалд зориулан ном хуржээ.

Италийн Засгийн газар тэдний санаачилгыг дэмжиж өнөөдрийн хуралдааныхаа өмнө нэг минут дуугаа хураажээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр Итали улс нийт халдварын тоогоор АНУ-ын ард хоёрт бичигдэж байна. Одоогоор тус улсад коронавирусний халдвараар 101.7 мянган хүн оношлогдож, 11.5 мянган хүн энджээ. Харин 14.6 мянган хүн бүрэн эдгэрсэн байна.

Эх сурвалж: CNN

Top