НҮБ: Коронавирус дэлхийн II дайнаас хойших хамгийн том хямрал боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутереш коронавирус дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улсыг хамарсан хямралт нөхцөл байдал үүсгэлээ гэж мэдэгдлээ.

“Коронавирус хүн бүрд бодитой аюул занал учруулаад зогсохгүй дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал үүсгэх нөхцөл бүрдлээ. Тогтворгүй байдал, үзэн ядалт, бодит аюул зэргээрээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бидний туулсан хамгийн хэцүү хямрал гэж үзэж болохоор байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутереш ярьжээ.

Дэлхий даяар 24 цагийн дотор нийт халдварын тохиолдол 8000-аар нэмэгдэж одоогийн байдлаар 857.4 мянган тохиолдол бүртгэгдэж, 42.1 мянган хүн эндэн, 178 мянган хүн бүрэн эдгэрээд байна.

Харин НҮБ-ын төв байр байрладаг АНУ-ын Нью-Йорк хотод 9.2 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: CNA

 

Top