ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусний 8915 шинэ тохиолдол батлагдаж, халдвар авсан хүний нийт тоо 362,342 болоод байна. 25-ны өдөр 8946 шинэ тохиолдол батлагдсан юм.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 101 эмч коронавирусээр өвчилж нас баржээ. Харин албан бус мэдээллээр 305 эмч коронавирусний улмаас нас барсан гэгдэж буй юм.
Тодотгоход, тус улсад коронавирусээр халдварлан амиа алдсан хүмүүсийн 60 хувийнх нь үхлийн шалтгаан зүрхний шигдээс байжээ.
Сэтгэгдэл ( 0 )