КОВИД-19 I Венийн судас бөглөрөх шинж тэмдэг илэрч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27


Өдөрт 6-10 удаа гараа угаах нь коронавирусээр халдварлах эрсдэлийг 36 хувиар бууруулна гэдгийг Их Британийн эрдэмтэд тогтоожээ.

Мөн тус улсын анагаахын сургуулийн эрдэмтэд коронавирусээр өвчилсөн 274 хүнд шинжилгээ хийхэд 7.7 хувь нь венийн судасны бөглөрөлтэй байжээ.  Тэдгээр өвчтөнүүдийн 76.2 хувьд уушгины судасны бөглөрөл болон цус бүлэгнэх шинж илэрчээ.

Тиймээс эрдэмтэд коронавирусээр өвчилсөн өвчтөнд венийн судасны бөглөрөлийг эрт илрүүлэх нь нас барах эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top