Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу өнөөдөр (2020.05.27) Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Монгол-Казакстан хоёр улсын хооронд захиалгат нислэг үйлдэх боломжтой эсэх талаар санал хүсэлтээ уламжиллаа. Учир нь тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна. Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн орон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр "Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд зургаадугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд КОВИД-19 халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Элчин сайд Жалгас Адылбаев захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг дэмжин хүлээн авсанд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад, тус улсад КОВИД-19 халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Казакстанаас өмнө нь өчнөөн олон оронд зовсон иргэдээ тоож нислэг үйлдээгүй байж Энхтүвшин ямар инээдтэй долигносон шийдвэр гаргаж Казакстан руу төлөвлөгөөгүй нислэг үйлдэх гд бнаа? Болиоч
Koronatai 1000 hasaguud ireh gej bn! Uuniig horigloh heregtei bn
Za daa mongoliig durtai uedee hayad alga boldog hasaguudiig avah gej baisanaas, orosoos heden oyutanaa avchir.Ted nar chi. Mongol ulsaas urvahgui, tagnuul hiihgui.Hasaguud bol 2 irgenshiltei bolchood 2 ulsaas tetgeleg, mungu husdag zalitai garuud.
Хасагуудыг тэнд нь орих,эндээс явж байгаа хасагуудыг үтэр түргэн буцаа
Энэ цаашаа сэтгэлтэй хүрэн бөөртөй Монголчуудад ямар ч хамаагүй хасгуудыг авчирч яадаг байнаа