ЭМЯ: Дахин 18 хүнээс короновирус илэрч, 179 ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусаас урьдчилан сэргийлэхийн тулд маск зүүх нь 79 хувиар хамгаалах боломжтой бол гадаргууг сайтар цэвэрлэх нь 77 хувиар хамгаална гэдгийг өнөөдрийн мэдээлэлд онцолсон юм.  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 369 хүнээс шинжилгээ авсан. Ингэхэд 351 хүнээс коронавирус илрээгүй, 18 хүнээс илэрлээ. Эдгээр нь 19-52 насны хүмүүс байгаа ба 11 оюутан багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 179 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн 43, одоо эмчлүүлж байгаа 136 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн бий. Халдвар авсан иргэдийн дунд 8-16 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй, хорт хавдартай нэг хүн байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ч(49.0.140.59) 2020 оны 05 сарын 30

Оюутнуудаа татаж авч байгаад маш их баярлаж байгаа. Хүний нутагт нялх үрс яахаа ч мэдэхгүй хэцүү шүү дээ.та бүхний бурханлаг үйлсэд амжилт хүсье

0  |  0
Зочин(202.21.108.183) 2020 оны 05 сарын 29

энэ хүмүүс манай нөхдүүдийн хариуцлагагүйгээс болж замдаа халдвар авсан байх . Оросоос ирсэн оюутан , эмч зэрэг хүмүүс замдаа яаж ирсэн ээ бичээд бна лээ. Уул нь манай иргэд халдвар таарахгүй гэж их л хичээсэн юм билээ\n

0  |  0
Зочин(66.181.188.74) 2020 оны 05 сарын 29

Орос ч өвчтөнийхөө тоог нуун дараад байгаа юм бна даа бараг бүгд коронодчихсон байх яанаа

0  |  0
Иргэн(192.82.70.185) 2020 оны 05 сарын 29

Олон хүмүүс оруулж ирээд бусад энд байгаа иргэдээ эрсдэлд оруулах магадлалаа сайн тооцоолж байгаа юм уу? Гадаадад байгаа бүх хүнээ татна гээд засгийн газрын л нэр хүнд олох гэсэн пиар шиг харагдаж байна, бодит байдлаа зөв тооцоолж чадахгүй байх шиг байна. Авчир гэж орилсон цөөнхи хүн болгоныг сонсоод байвал энд байгаа олонхи хэцүүдэх гээд байна

0  |  0
Сүрэн(103.14.37.4) 2020 оны 05 сарын 29

Олон өвчтэй хүн оруулж ирэхээ хэсэг хугацаанд зогсоох хэрэгтэй байна шүү УОК минь

0  |  0
Сүрэн(103.14.37.4) 2020 оны 05 сарын 29

Олон өвчтэй хүн оруулж ирэхээ хэсэг хугацаанд зогсоох хэрэгтэй байна шүү УОК минь

0  |  0
Top