Тусгаарлалтад байгаа иргэд санал өгөхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

УИХ-ын 2020 оны сонгууль зургаадугаар сарын 24-нд болно. Тэгвэл тусгаарлалтад байгаа иргэд  санал өгөх боломжгүй юм. Сонгууль болсон ч иргэдээ татан авах ба ирэх сард ойролцоогоор сонгуулийн насны 1000 орчим иргэн ирнэ гэсэн тооцоолол байна.

Сануулахад, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлах зохицуулалтыг тусгасан байдаг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top