Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагт коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.05.30/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа. Түүнийг 48 хоног эмчилсэн байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 179 байна. Эдгэрч гарсан 44 тохиолдол бүртгэгдээд байна" хэмээн ярилаа.