Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагт коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.05.30/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах "Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Халдвартай тохиолдол илэрсэн тохиолдолд бэлэн байдлыг хангасан. Нийт 50 ортой тусгаарлах өрөөг тохижуулж, тоног төхөөрөмжийг нь хангасан. Эмч, эмнэлгийн ажилчдадаа сургалт, зөвлөгөөг өгсөн. Нийт 147 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдалд ажиллаж байна" гэв.