“Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал болжээ.
Уг хороонд Эрүүл мэндийн яам, Сангийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байна.
Хурлаар дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сэргийлэх тарилгын 2021 оны төлөвлөгөөний төсөл, төсвийн үндсэн чиглэлийг хэлэлцэж баталж, төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлж батлуулах шийдвэрийг гаргажээ.
Төсөвт коронавирусний эсрэг вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахад шаардлагатай эхний ээлжийн вакциныг авахад шаардлагатай зардлыг тусгасан байна.
Сэтгэгдэл ( 3 )
мэдэмхийрэн хийрхэгчид болимоор юм. Ямар ч тохиолдолд вакцин чухал. зардал тусгаж байна гэдэг бас бодлого шүү. хардаж болох ч хэмжээ гэж нэг юмыг санамаар
ямар хулгай нь бас явагдаад унаваа
Олон мянгараа халдвар авч байгаа улсууд хүмүүсээ эмчлэхдээ эсрэг биет суулгаж байгаа , удахгүй тэдэнд сүргийн дархлаа үүснэ гэж үзэж байна . Вакцин хийлгэвэл хэзээ Ч дархлаа үүсэхгуй гэсэн үг.