Сүн улсын Хүйтэн уулын бичиг | Гуравдугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЖАО ЮАНЬ ВАЙ ХЭМЭЭХ БАЯН ХҮН ВЭНЬ ШҮ ЮАНЬХҮРЭЭЛЭНГ ШИНЭТГЭВ

ЛУ ЖЫ ШЭНЬ, Ү ТАЙ ШАНЬ УУЛНАА ИХЭД ТҮЙВЭЭВ

Өгүүлэх нь, Лу ноён хойш хандаж үзвээс биенээс татсан хүн нь ВэйЖоу хотын архины пүүсэнд аварсан Жинь овогт өвгөн ажгуу.Тэрхүү өвгөн Лу Ти ноёныг хөтөлж өөр газар аваачаад хэлрүүн: - өршөөлтхүн ямар аймшиггүй энд ирэв. Эдүгээ илэрхий бичиг наалдуулж, таныбиеийг барьсан хүнд нэгэн мянган зоос шагнамуй хэмээж байтал та харинч өөрөө очиж, тэрхүү бичгийг үзэх юун буй. Хэрэв өвгөн би эс учирсанаваас албан хүний сааргүй барих билээ. Та нас байдлыг зурсан аж хэмээнхэлэхэд Лу ноён өгүүлрүүн: - би чиний төлөөнөө Жуан Юань гүүрний газарочиж, Жэн овогт яргачныг гурвантаа нударгалан занчиж үхүүлэв. Түүнээсоргож энд ирсээр дөч тавин өдөр болов. Чамайг энд ирмүй хэмээн ерсанасангүй бүлгээ. Чи юунд зүүн Бээжинд буцсангүй хэмээн асуусанд Жиньөвгөн өгүүлрүүн: - би таны аварсан ачаар энд ирээд нэгэн тэрэг хөлсөлжбуцсугай хэмээн санах боловч бас хүн нэхэж ирэх болов уу хэмээн аймуй.Таны адил өршөөлт хүн үгүй тул уг удаандаа буцаагүй билээ. Манай хотыннэгэн танил хүн лүгээ хоршиж худалдаа хийж мөн охин лугаа хамтаар ажтөрөн суумуй.

Миний охиныг нэгэн их баялаг Жао Юань Вай гадаад гэрболгож тэжээсүгэй. Дээл хувцас бас ч элбэг дэлбэг болов. Энэ цөм таны ачболой. Манай охин үргэлж Лу ноёны ач хэмээн өгүүлдэг буй. Тэрхүү ЮаньВай эдгээр зүйлийг сонсож мөн эрийн эрдэмд дуртай хүн тул хэзээд танднэгэн удаа олж уулзахсан хэмээн хэлдэг болой. Та манай гэрт очиж хэдэнөдөр суух ажаамуу. Дахин өөр зөвлөн хэлэлцсүгэй хэмээсэнд Лу ноён даруйзөвшөөрөн, түүний гэрт очив. Өвгөн даруй үүдэндээ хүрч охиндоо хашхиранөгүүлрүүн: - ачит хүн хүрч ирэв хэмээсэнд охин нь чимгээ зүүж, угтан гарчирээд, Лу ноёноо ёслон суулгав. Ачит ноён өршөөн тусалсан хишигт эндирээд бие амраар жаргав хэмээн өгүүлж мөргөв. Лу ноён давхарлаг тагтдээр өөд бол хэмээхүйд Лу ноён би одоо явсугай хэмээхэд өвгөн өгүүлрүүн:- ачит ноён нэгэнт гийгүүлэн ирсэн тул бид хоосон явуулах ёс буй буюухэмээн боодол юмыг аваад тагт дээр ёслон суулгаж, манай охин тандбараа болон байтугай. Өвгөн би очиж будаа авчирсугай хэмээтэл Лу ноёнөгүүлрүүн: - түвэглэхийг байтугай аль бэлэн хоолыг авчирсугай хэмээсэндөвгөн өгүүлрүүн: - ноёны ач маш зузаан хүн алсан ачийг яахан хариулъяхэмээн санах байна, бүдүүн будаа авчирч болмуй хэмээн өгүүлж өвгөн гарчгэртээ орж, гал түлүүлж, тахиа галуу, зохистой зууш, жимс хийгээд архи,ногоо бүрнээ бэлтгэж тагтны дээр ширээ засаж, архи өргөж ёсолсонд, Луноён тавтай идэж ууж суутал өвгөн өгүүлрүүн: - уржигдар ноёны үүсгэсэнхэргийг сонсож бид нар айж, хүж зул шатааж залбиран мөргөв. Ачит ноёнирсэн тул зүй нь ёслон мөргөвөөс зохимуй хэмээсэнд Лу ноён өгүүлрүүн: -та нар ийнхүү ачийг мэдвээс барав.

Гурвуул аажмаар архи ууцгаая хэмээн сул үг хэлэлцсээр тэнгэр оройболов. Давхар байшингийн доор чимээ гарахыг сонсож, Лу ноён цонхыг нээжүзвээс хорь гучаад хүн цөм мод барьж, даруй барьцгаая хэмээн шуугилданбасхүү морь унасан нэгэн хүн энэхүү хулгайг бүү алдагтун хэмээн хэлэхүй, Луноён бандан авч хаян, доош буусугай гэтэл өвгөн сандран тэрхүү олон хүндта нар бүү хөдлөгтүн хэмээн буун ирээд, тэр морь унасан хүн лүгээ уулзанхэлэлцэж, тэрхүү албаны хүн нар хоорондоо инээлдэн тархав. Тэр албаныхүн мориноос бууж, дотор орж, өвгөн Лу ноёныг дуудаж ирсэнд тэр албаныхүн ёсолж өгүүлрүүн: - алдрыг сонссон, нүүр учраагүй таны байдлыг үзвээсэрдэм чадал төгссөн цэргийн баатар эрийн байдал буй хэмээхүйд, өвгөнөөсЛу ноён асууруун: - энэ хүн хэн гэгч буй намайг урьд үзсэнгүй атал нададюунд ёсолмуй хэмээсэнд, өвгөн өгүүлрүүн: - энэ нь миний хүргэн Жао Вайболой. Ноёныг энд ирснийг мэдээд тэр олон хүнийг тархааж, сая орж ирээдёслох болой хэмээсэнд Жао Юань Вай даруй архи хийж, Лу ноёнд хичээнөргөсөнд Лу Ти Ся яаран тосч аваад, хариу ёсолж өгүүлрүүн: - өчүүхэн бинь ял халдсан хүн эрхэм Юань Вайгийн энэ мэт өршөөн хүндлэхийг яаханхүлээн чадмуй хэмээн өгүүлсэнд Жао Юань Вай маш хөнгөмсгөөр мөргөнөгүүлрүүн: - эрхэм ноён лугаа энэ өдөр учирсан нь өчүүхэн миний завшаанболой. Эр бас ял халдсан хүн болой. Юань Вай намайг муу хэмээн эссанаваас, ах дүү болж таны гэрт бараалъя хэмээсэнд, Жао Юань Вай их лбаярлаж Жэн яргачныг занчин алсан явдлаа хэлэлцэж дундуур шөнө архиууцгаан сууж, сая унтав.

Маргааш өдөр Жао Юань Вай Лу ноёнд өгүүлрүүн:- та энд байваас тавгүй манай гэрт очиж хэд хоног суу. Лу ноён таны гэрхаа буй хэмээсэнд эндээс арван хэдэн газраа Чи Бао Цүнь хэмээн нутагтбуй хэмээгээд Жао Юань Вай өөрийн гэрээс уналга авчруулахаар хүн заржилгээсэнд үд болоогүй морь хүрч ирсэнд бүгдээр хамт мордож явахад өвгөнхүүхэн хоёр ёсолж хоцров. Лу ноён Юань Вай хоёр замд хэлэлцэн явжудалгүй гэрт хүрч мориноос буусанд Жао Юань Вай гараас нь хөтөлж дээдбайшинд оруулж суулгаад нэгэнтэйгүүр хонь алж, архи халаалгаж дайлаад,шөнийн цагт зочдын гэрт хонуулж маргаашийн өдөр бас архи зууш бэлтгэждахин дайлсанд Лу ноён Жао Юань Вайд ач хариулах зэргийн үг хэлсэндЮань Вай өгүүлрүүн: - дөрвөн далайн доторх цөм ах дүү хэмээжээ. Та юундийнхүү хөнгөмсөглөмүй хэмээн өгүүлж түүнээс хойш тэнд нэлээд өдөрсуугаад нэгэн өдөр бичгийн гэрт сул үг хэлэлцэж байхад гэнэт Жинь өвгөняаран сандран хүрч ирж, тэр хоёрыг байхыг үзээд өгүүлрүүн: - ачит ноён,ай тэр өдөр маныг давхар дээр сууж таныг архи зуушаар байтал, олон хүнцугларч ирээд тархсан нь гаднах хүн мэдээд сэжиглэн хэлэлцэх чимээгсонсвоос ноёныг энд ирж барих болзошгүй хэмээсэнд Лу ноён: - ай биэдүгээ явъя хэмээхэд Жао Юань Вай өгүүлрүүн: - нэгэнт хэрэг ийм болоодэнд суухад хэзээ ч түгшүүртэй тул миний санаад эндээс гучин газрын эцэстҮ Тай Шань хэмээн уул буй. Тэнд Манзушир бодисатвагийн сүмд хэдэн зуунтойд сууж баймуй. Манай дээд өвгөдөөс тэнд асар их өглөг өргөж буяныэзэд болсон сайн гавьяа буй тул ах бид тэнд очиж, та тойн болж нэгэнтэмдэг хүлээн авч бүрмөсөн тэнд оршин сууваас үүрд аюул огт үгүй болмуй.Дүү би одоогоос даруй замын хүнс ба аливаа хэрэглэх зүйлүүдийг бүрнээбэлтгэе хэмээсэнд Лу ноён ихэд баярлан зөвшөөрч даруй хэлэлцсэн ёсоорзасцгаан төхөөрч маргаашийн өдөр Юань Вай Лу ноён хоёул Ү Тай Шаньуулын зүг мордож, зам явсаар тэрхүү уулнаа хүрээд Юань Вай урьдаар сүмдочиж бэлтгээд, угтаж үүдэн дээр буулгаж, сүмийн дотор орж хоёул ёслон суув.

Ү Тай Шань сүмийн хуушаан нар өглөгийн эзний алдар нэр хэн буйхэмээн асуусанд Жао Юань Вай учрыг хэлж цай уугаад сүмийн тэргүүлэгчөвгөн тойнд учирч тэрхүү Лу ноёны гэрээс гарч хуушаан болохоор ирсэнба угаас цэргийн түшмэл явсан энэ хэр нэгэн үзүүрт сэтгэлээр тойн болжшашинд орших хүсэлтэй ирснээ бүрэн өгүүлсэнд, өвгөн тойн зөвшөөрөнурьдаар хүндлэн будаа идүүлж дүүрсэн хойно, Жао Юань Вай дахин гуйнөгүүлрүүн: - эрхэм өвгөн тойн та өчүүхэн миний нүүр сэтгэлийг шагнаж, энэхүнийг шавьд оруулсан хойно аливаад асран сургаж байхыг гуймуй хэмээнавчирсан бэлэг өргөлөө барьсанд тэргүүлэгч жанлао хуушаан хүлээн авчхариу ёслон өгүүлрүүн: - эрхэм Жао Юань Вай сэтгэл чилэгтүн, би бас доодшавь нартаа хэлж сайнаар харгалзаж байсугай. Олон хуушаан нарт хэлсэндтэд нар тэрхүү хүнийг үзвээс гэрээс гарах янзгүй хоёр нүд нь ялтны байдалбуй хэмээн хэлэлцэж их багшдаа мэдүүлэв. Энэ хүний байдлыг ажиглаваасмуу түрэмгий гажуу царай буй. Хожим маныг чирэгдүүлж хэрэг өдүүлэхмагадгүй болов уу хэмээсэнд, өвгөн тойн өгүүлрүүн: - энэ хүн Жао ЮаньВай-тэй ах дүү хэмээн нэгэн манай энд ирж тойн болохыг гуйсан аргагүйби эдүгээ бурханд хүж шатааж залбиран шившсүгэй хэмээгээд, хүж барьж,нэгэн үе ном уншин сууж, олон хуушаан нарт өгүүлрүүн: - энэ хүн төрөлхийнсэтгэл шулуун шударга, хэдий муу янз буй боловч хожимдоо үрийг олжсайныг эдэлмүй. Та нар эдүгээ дэмий бүү сэжиглэ хэмээн захив. ДараагаарЖао Юань Вай Лу ноёны идэх уух зүйл, элдэв юм хувцсыг бүртгэн өгч тэндээссайн цагийг сонгож бурханы өмнө тахил тахиж, сүмийн хэнгэрэг харангадэлдэж олон тойдыг хуруулж ном уншин, Лу Ти Ся ноёныг өвгөн хуушаанөмнөө суулгаж, хар дээлийг дайлж, гэзгийг авч, хуушаан дээл өмсөж, нэрЖы Шэнь хэмээж, сахил өгч, хуушаан болгож, үүнээс хойш зарим хүн мөнХуа хуушаан хэмээн дуудах нь мөн буй.

Тэндээс их багш Жы Шэнь хуушаанд сургаал хайрлаж засруун: - ай чинэгэнт шашинд орсон тул үүнээс хойшид амьтныг бүү хорло. Хулгай худал,архи, шалиг үг, ашиг өнгө, уур хилэнг үндэснээс сайтар хичээн сахижтэвчигтүн хэмээн өгүүлсэн Лу Жы Шэнь хуушаан за хэмээн хүлээв. ЖаоЮань Вай бас Лу Жы Шэнь хуушааныг дагуулж, олон их бага хуушаан нар лугаа номын ах дүү хэмээн харилцан ёслуулж барсны хойно, гэртээ буцъяхэмээсэнд тэр лам нар ёслон үдэж, сүмийн их хаалга гарсанд Жао Юань Вайолны зүг хандаж гар өргөн ёсолж өгүүлрүүн: - олон хуушаан, багш нар энэЖы Шэнь болбоос шинэ хүн та бүхэн аливаад санаа тавин хамгаалж байхыггуймуй хэмээсэнд тэргүүлэгч хуушаан эхлэн бүгдээр: - эрхэм өглөгийн эзэнбүү хувиарлан санагтун энэ хүн буудалд суусны хойно өөрөө номын замыгдагамуй хэмээв. Жао Юань Вай бас Лу Жы Шэньд захиран ах чи эдүгээ тойнболсон тул номын ёс хичээн сахиж яваарай хэмээсэнд Лу Жы Шэнь сургасанзахиаг марталгүй тэмдэглэн авсугай хэмээв. Жао Юань Вай гэртээ буцсан баолон хуушаан нар гэдрэг сүмдээ орсныг нарийн үл өгүүлмүй. Жич нэгэнөдөр өглөө эрт хоёр бага хуушаан Жы Шэнь-ий гэрт орвоос тэр унтсаар ажгуу.

Тэд дуудаж өгүүлрүүн: - чи нэгэнт тойн болсон тул сүмд суухгүй,юунд өдий болтол унтмуй хэмээсэнд Лу Жы Шэнь нойрмоглон өгүүлрүүн:- би нь загас жараахай, архи мах хамаагүй идэж сурсан хүн. Хэн таны адилтэр зовлонг хүлээн чадмуй хэмээхэд тэр хоёр эдгээр үгийг их багшдаа очижхэлсэнд, Жанлао хуушаан өгүүлрүүн: - та нар түүнийг бүү шоологтунхэмээсэнд хоёр хуушаан гарч явав. Тэр шинэ хуушаан шөнө унтахадхурхирах нь аянга мэт олноор их л гайхалдав. Лу Жы Шэнь Ү Тай сүмдирсээр дөрөв тав болтол өвөл цаг болов. Нэгэн Лу Жы Шэнь дээл хувцсаасольж өмсөөд, ганцаар дотроо сэтгэрүүн: - би болбоос угаас архи мах идэжууж сурсан хүн энд ирж хуушаан болсноос хойш их л гачигдав. Жао ЮаньВай бас идэж уух юм хүргүүлэхгүй, өөрөө хэдэн шувуу барьж олоод, өглөөүдэш архины зууш хийхэд сайн асан билээ хэмээн бодлого бодон суутал,холоос нэгэн хүн бүтээлэгтэй хувин дамнаж айсуй. Нэгэн гартаа боодолбарьж дагуулсаар ирмүй. Тэрхүү дууны үг Ү Тай уул нь байлдааны газарболмуй. Удаан жил хуучирсан сэлэм жадыг шинэтгэж, салхины дуунаамөрнөө ус хөтөлмүй. Учрах бүр баатар эрс тохиолдмуй хэмээжээ. Тэрхүү хүн явсаар Лу Жы Шэнь-гийн дэргэд ирж суув. Хуушаан түүнээс чиний дамнасанхувинтай юм юу буй? хэмээсэнд тэр хүн сайн архи хэмээв. Үүний зоосоорхудалдах буюу хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - та бүү наадам хийгтүн тагэрээс гарсан хүн архийг асууж юу хиймүй, үүнийг тэр сүмд аваачмуй.Тэргүүлэгч хуушаан үйлдвэрийн хүнд өгнө хэмээсэн, үүнийг бусад хүндаймшиггүй худалдаж болохгүй. Би болбоос тэр сүмийн зоосоор наймаахийдэг. Тэндээс тэрхүү хүн архиа дамнаад явах хэмээтэл Жы Шэнь хуушаанэрхгүй худалдан уумуй хэмээн цуугилдсаар Жы Шэнь уур хүрч, тэр хүннэгэн удаа өшиглөсөнд газар унаж хагас өдөр болов. Үүнд Лу Жы Шэнь хоёрхувин архинаас нэгийг бартал ууж дүүрсэнд тэр хүн дээш боссонд чи архиныөртгийг маргааш ирж авагтун хэмээв. Тэр хүн энэ хэргийг сүм тэргүүлэгчхүн мэдүүзэй хэмээн айж, зоосоо нэхэж авах санаагүй айсаар нэгэн хувинархиа хуваан хийж дамнаад, уулнаас бууж өөрийн гэртээ харив.

Лу ЖыШэнь хуушаан хагас өдөр суугаад доош бууж явав. Уусан архи дэвэрч, огижбөөлжин, дээлээ тайлж, сэхээрэн нэгэн хэсэг сууж амраад, сүмдээ харихаар явж, ойр хүрч ирсэнд үүд сахисан хүн өгүүлрүүн: - та сая сахил хүртсэн хүнболоод харин ийнхүү согтугаар явж болох буюу. Манай эндэх ёс архи ууваасдөчин бариа занчмуй. Сүүлд сүмээс хөөж бас сүм үүдэч хүн мэдсээр дотогштавьж оруулбаас мөн сул үл өнгөрүүлмүй хэмээсэнд Лу Жы Шэнь даруйуурлаж, нүдээ бүлтийлгэж зандран тэр хулгайч нар дуугүй бай хэмээгээднударга далайн ирэхэд тэр хуушаан сандран зайлж гүйн орж мэдүүлэхээрочсонд нэгэн хуушаан сүмийн хаалгыг яг хааж байтал, Лу Жы Шэнь урагширж сүмийн их хаалгыг түлхэж нээгээд шууд орж ирсэнд дотроос хорьгучаад хүн цөм мод барьж, түүнийг хөөж гаргахаар иртэл тэр согтуу хуушаансанаа алдаад, олон хүний зүг харж өгүүлрүүн: - та нар намайг цэргийнтүшмэл явсныг эс сонсвоос би танд үзүүлье хэмээн үүнийг шааж, түүнийгөшиглөж занчихад тэд нар зайлах газар олдохгүй сандран, ийш тийш зугтанбүхийд энэ чимээг тэргүүлэгч хуушаанд мэдүүлсэнд, жанлао аргагүй хэдэнхүнтэй гарч ирээд Лу Жы Шэньд өгүүлрүүн: - чи юунд ийнхүү ёсгүйаашилмуй хэмээсэнд Хуа хуушаан багшаа таниад урагш ирж ёслонөгүүлрүүн: - шавь би энэ өдөр хоёрхон аяга архи олж уугаад, харьж ирвээсэд нар харин намайг согтов хэмээн энд авчрав хэмээсэнд жанлао хуушаанөгүүлрүүн: - чи энэ өдөр миний нүүрийг санаж унт маргааш болъё хэмээсэндЛу Жы Шэнь өгүүлрүүн: - би эдүгээ багш таны үгийг дагая, үгүй бөгөөс энэхэдэн илжгийг алах билээ хэмээгээд байшиндаа харьж унтав. Олон хуушааннар багшдаа мэдүүлэв. Одоо энэ хүнийг яамуй, манай ёсныг эвдэж, сүмийнжурмыг самууруулахад хүрэв. Тэргүүн хуушаан өгүүлрүүн: - энэ үзэхэд иймболовч хожим их хэрэг бүтээмүй. Хоёрт бид нар Жао Юань Вайгийн нүүрийгхарж уулзъя. Би маргааш түүнийг сургаж хэлсүгэй хэмээсэнд олон тойдхүйтнээр инээж, сайн мууг ялгахгүй аж хэмээгээд тархав.

Маргаашийн эрттэр Хуа хуушаан сүмийн хойд талд шээж байхыг үзэж нэгэн хуушаан очижбагш чамайг дуудаж байна хэмээсэнд тэр хүрч ирсэнд багш нь өгүүлрүүн: -тойдын ёс нэгдүгээр амьтан алахгүй, хулгай худал, ашиг, хилэн, архиэдгээрийг цөм чандлан сахих атал чи харин архи уун согтож, сүмийн хаалгыгэвдэж, нөхөр хуушаан нарыг занчин ихэд түйвүүлсэн, энэ нь авсан санваартих л харшилжээ. Гагцхүү Жао Юань Вайгийн нүүрийг харж, нэгэн удааөнгөрүүлье, эс бөгөөс сүмээс хөөн гаргаваас зохих бүлгээ хэмээн зэмлэнхэлсэнд Хуа хуушаан хоёр гараа наминчлэн одоо аймшиггүй дахин ёс бусявахыг байсугай хэмээн гуйсанд багш нь түүнийг гэртээ оруулж өглөөнийбудаа өгч бас сайн үгээр сурган ятгаж, нэг хос даавуу шаахай өгөв. Тэр Хуахуушаан түүнээс хойш хэдэн сар болтол сүмийн хаалганаас гарсангүй. Нэгэнөдөр тэнгэр халуун гурван сарын улирал болж өдөр сайхан тул сүмийн гаднагарч, уулын өнгө талын өвс ногооныг үзэж байн, даруй сэтгэл хөдөлж гэртээорж бяцхан мөнгө өвөрлөж, Ү Тай Шань-ий их зээлэнд ирвээс тэнд хэдэнзуун хүн цуглаж маш хөгжөөнтэй зүйл бүрийн сонин жимс, зуун амтат архи,олон янзын мах ногоо, дутуу зууш үгүй худалдаалан байхыг үзээд дотроосэтгэрүүн: - Үүнийг мэдсэн аваас эртхэн энд ирэх минь яалаа хэмээн санаж бас нааш цааш нэгэн бага айлын үүдэнд хүрвээс гурван хүн төмрийн дарханхийж баймуй. Хуа хуушаан асууруун: - танай энд сайн ган байна уу хэмээнасуусан, тэр хүн нар хуушааны байдал ангид өөр тул баахан айж: - манайэнд бага сага ган буй.

Багш өөд болж суу ямар юм хийлгэх болов хэмээсэнд:- би нэгэн хутга хийлгэе хэмээхэд, - та хэдий хүнд хийлгэх болов хэмээхэд:- асар их бус нэгэн зуун жин болбоос болмуй хэмээхэд тэд цочин өгүүлрүүн:- төдий ихээр хийж болохгүй ер нь хоёр жин төмрөөр хийж барья, таван ланмөнгө хайрлаарай хэмээсэнд, Хуа хуушаан өгүүлрүүн: - сайн хийвээс шаннэмж болмуй хэмээгээд өврөөсөө жижиг мөнгө гаргаж авчирч уусандархины пүүсний хүн өгүүлрүүн: - хуушаан та энд архи ууж согтвоос эндэхцааз хэцүү, хэрэв хэрэг гарваас худалдсан манай пүүсийг хураан биесийгшийтгэх болмуй хэмээсэнд Хуа хуушаан бага уугаад, тэндээс гадагш багаявсанд мөн нэгэн архины пүүс харагдмагц тэнд очиж даруй архи ууяхэмээвэл өгсөнгүй. Тэндээс хэд хэдэн пүүсэнд очиж мөн архи олдсонгүй басөөр нэгэн айлд очиж, би Ү Тай Шань уулын тойн биш хэмээн хууран хэлжнэлээд архи худалдан авч нэг их таваг мах авчруулан ууж идээд гарваас тэрайл тогоондоо нохойны мах чанаж, үүнийг Жы Шэнь үзээд өгүүлрүүн: - танар энэ сайхан юмнаас над өгөхгүй яав хэмээсэнд, тэр хүн өгүүлрүүн: - тагэрээс гарсан хүн энэ зэргийн юм идэхгүй буй за хэмээсэн Жы Шэньөгүүлрүүн: - би цээрлэхгүй даруй авчиртугай хэмээгээд нэгэн хөл нохойнымахыг сармис сонгинотой хольж бартал идээд дараагаар хэдэн аяга архиууж, тэр шөнө тэндээ хонож, эрт босоод урьд өдрийн уусан архи махныүнийг өгөөд мөн хэдэн хуу архи ууж, үлдсэн нохойн махнаас нэгэн гуя авчөвөрлөөд, хаалга гарч өгүүлрүүн: - үнэхээр сайн болов би маргааш ирж басууж идье хэмээн захиад Ү Тай Шань сүмийн ойр очиж бүх бие залхуу хүрсэндсүмийн нэгэн тулгуур баган шөргөсөнд тар няр хэмээн чимээ гарч, үзвээстэр багана харин хугарчээ. Бусад хуушаан нар сая согтуу ирэв хэмээн сүмхаалгыг хэмхэлсэнд Хуа хуушаан нэгэн шааж хэмх унагаж дотогш орооднэгэн мод барьж чулуудсанд нэгэн бага хуушааны хөл бэртэв. Энэ байдлыголноор үзээд зарим нь гүйн явж багшдаа сонсгов. Энэ завсар Хуа хуушаандэмий явж, нэгэн хүнийг занчин их дуугаар тачигнатал хашхирахад сүмдтахисан бурхад зарим нэгэн нь газар унав. Тийнхүү газар бүр хэсэжбархирсаар явж түүний ойр хүн халдаж очихгүй дэмий л дөвүүлэн хэссээрнэлээд бурханы хөргийг хэмхлэв.

Үүнийг тэргүүн багшид сонсговоос Жао Юань Вай-д хэлж дахиншинэтгэе хэмээв. Тэр Хуа хуушаан мөн дотоод хэрэмний үүдийг тайлахгүйболбоос түймэр тавимуй хэмээн хашхирахад олон хуушаан айн сандранөөр өөрийн гэртээ зайлав. Үүнд Хуа хуушаан Жы Шэнь зоригоор дотоодномын харшид орж толгойгоо илбэж ха ха инээсэнд газар доргилов. Даруйоргитол бөөлжсөнд маш өмхий тэр үнэр тэссэнгүй бүгд хуушаан нар бүгдээрбөөлжив. Хуа хуушаан өврөөсөө нохойн хөл мах гаргаж авч сайн сайн хэмээнта нар идтүгэй хэмээсэнд олон хуушаан нар буруу харж, амаа бөглөж, олноор буруулан зайлав. Тэр хуушаан нохой махнаас огтолж, дээр суусан хуушааннэгд аваачиж өгвөөс тэр хоёр ханцуйгаар амаа бөглөж байхад Лу Жы Шэньчи идэхгүй буюу хэмээн ам хамар, чихнээс татаж заавал ид ид хэмээнаманд чихэж байтал олон хуушан нар очиж хориглоход тэр Хуа хуушаанхашхиран дайрч олон хуушаан нарыг занчин хурлын тойдыг дөрвүүлэн,бурхан залсан ширээний хөлийг нь хугалан, их хуушаан харж үзээд, та нарзэргээр мод барьж, түүнийг занчигтун хэмээсэнд олон хуушаан зэргээройртон ирсэнд Хуа хуушаан гэнэт тачигнатал хашхиран довтлон ирэхэд хэннамайг хариуцан чадмуй.

Цөм амиа гарахыг бодож буруулан зайлав. Үүндтэргүүлэгч жанлао хуушаан нарын арга үгүй дэргэд нь ирээд сая хориглоёхэмээтэл Хуа хуушааны архи баахан сэргэж, багшаа хажууд нь зогсохуйдөвгөн хуушаан өгүүлрүүн: - чи урьд нэгэн удаа согтсон, одоо бас хэрэг гаргав.Чи өвгөн хүн намайг чирэгдүүлэн алъя хэмээн санах буюу. Одоо чиний ахЖао Юань Вай-г дуудуулмуй. Чи эдүгээ өөрийн суудаг байшиндаа харьж,биеэ амраагтун хэмээгээд нэгэнтэйгүүр эдгээр учрыг бүрнээ бичиж ЖаоЮань Вай-д захиа илгээсэнд юаньвай үзээд их л сандран даруй ирж тэргүүнхуушаанд дахин дахин ёсолж өгүүлрүүн: - Түүний ихэд түйвүүлсэн нь цөмминий осол, эрхэм багш хайрлан өршөөж, мунхаг миний нүүр сэтгэлийгбодож, хүлцэн өнгөрүүлэх болов уу, эвдсэн бурхан ба аливаа сүйтгэсэнзүйлийг хуучин ёсоор дахин шинэтгэж бүтээе хэмээн өвгөн хуушаанд нэгэнхос сайн шаахай, арван лан мөнгө гарган өгч, буруу хүлээн авч өгүүлрүүн: -таны авчирсан тэр хүн хэрэг гаргасан нь ганц нэгэн удаа бус, хэд хэдэн удааболсон тул аргагүй танд бичиг илгээсэн билээ. Энэ хүнийг яавч энд байлгажболохгүй, та даруй манай сүмээс зайлуултугай хэмээн өгүүлж мөн Хуахуушаанг дуудаж ирүүлээд Жао Юань Вайгийн дэргэд нэгэн зэрэг хэлсэндЖы Шэнь өгүүлрүүн: - багш миний хийсэн хэрэг үнэхээр суртаалаас гажууболсон тул багш намайг хаа од хэмээвээс мөн зарлигийг дагамуй хэмээхэдтэргүүн хуушаан өгүүлрүүн: - чиний төлөвийг үзвээс сыд оршиж чадах хүнбус их сэлэм хийлгэсэн нь хэрхэвч ертөнцийн нүгэлт хэргийг үүсгэх буй захэмээв. Үүнээс хойш яахыг хойдох бүлэгт үзэгтүн.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 19

Вирус хужаагийн хог бүтээл

0  |  0
Top