
Үс эрүүл байх нь зүс царайг ч гэрэлтүүлж өгдөг. Уншигч танд үсээ өнгөлөг, зөөлөн, эрүүл байлгахад туслах зөвлөмжийг хүргэе.
Үс эрүүл байх нь хуйхнаас шалтгаалдаг
Үсний эрүүл мэнд хуйхнаас шалтгаалдаг. Хуйх загатнах, хорсох, хэт тослогжих, зарим үед эвгүй үнэр мэдрэгдэх нь хуйх бохирдож, өвчилсний шинж юм. Нүүрний арьсаа саван, хөөсөөр цэвэрлэдэг шигээ хуйхаа ч бас гүн цэвэрлэж байх ёстой. Хуйханд гүн цэвэрлэгээ хийснээр бохирдлоос шалтгаалсан хаг, мөөгөнцөр бүрэн устаж, үсний булцруу бүрэн цэвэрлэгдэнэ. Ингэснээр үсний уналт ч зогсоно.
Сэтгэл санаагаа өөдрөг байлга
Сэтгэлзүйч нар үйлчлүүлэгчдэдээ хүнд өвчин туссаны дараа болон сэтгэл гутралын дараа үсээ засуулахыг зөвлөдөг. Энэ нь үсээ засуулж, тайруулсан хүний сөрөг мэдрэмж ор мөргүй алга болдогтой холбоотой. Өөдрөг үзэлтэй, оюуны хөгжил сайтай, аз жаргалтай хүмүүсийн үсэнд цайр зэрэг шаардлагатай амин дэмүүдийн найрлага илүү их байдаг аж. Эмэгтэйчүүдийн үс эрчүүдийнхээс илүү их унадаг нь эмэгтэй хүний сэтгэлзүй тогтвор муутай, стресст амархан өртдөг, илүү их шаналдагтай холбоотой гэнэ. Стресс нь үс уналтын гол шалтгаан.
Дотор эрхтэнээ эрүүл байлгаарай
Үс хугарч, гэмтэж, унах нь хүний дотор эрхтэний өвчлөлтэй холбоотой. Мөн үс цагаасаа эрт бууралтдаг. Иймээс дотор эрхтэндээ анхаарч, эрүүл хооллож байгаарай.
Үсээ зөв арчил
Үсийг буруу арчилвал унаж, хагтаж, салаалж, хугарч, бүр халцардаг. Өөрийн үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж, нар, салхинд явахдаа малгай, алчуур зэргээр үсээ хамгаалж байгаарай. Мөн хэт халуун болон хүйтнээр үлээлгэж сэнсдэж хатаах хэрэггүй.
Байнга будаж болохгүй
Үсний будаг, химийг байнга хийлгэх нь үсийг хуурай, амархан хугарамтгай болгодог. Үс тань хэт хуурайшсан бол 10 хоногт нэг удаа зөөлрүүлсэн усаар угаа. Дараа нь хуурай үсэнд зориулсан тэжээлийн тос түрхээрэй.
Салаалсан үсийг тайр
Салаалсан үсийг сэргээх арга байхгүй. Салаалсан хэсгийг тайрахаас өөр ямар ч арга байхгүй.
Сэтгэгдэл ( 0 )