Сүүлийн 24 цагийн хугацаанд 1185 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрлээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 1185 тохиолдлын 1059 нь Улаанбаатар хотод, 123 тохиолдол нь орон нутагт бүртгэгджээ. Харин эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр бүртгэгдсэн бол Казахстан улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдол 487 болж байна. Улсын хэмжээнд халдварын тоо 37839 боллоо.
Коронавирусний тархалт, нас баралт, дархлаажуулалтын талаарх энэ 7 хоногийн тойм мэдээллийг дараах зургаас харж болно.