Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар орон нутаг руу вакцины түгээлтийг эрчимжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо.
Өнөөдөр (2021.05.02) 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж байна.
Орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.
21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.
Үүнд:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн арга хэмжээнд оролцохдоо "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцины эхний тунд хамруулаад байна. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэлээ.
2021 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1,114,234 байна. Эдгээр хүнээс 174,903 нь вакцины нэгдүгээр тун, 47,553 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Өмнөговийн гуйлгачингууд ямар их тунгаар нь авч байна аа, оюу толгойд коронагаа алдаад 15-20 хүн тусгаарлагдаад байгаа гэсэн, гэтэл эмя-ны мэдээгээр өмнөговь ногоон бүс гэж шаагаад байх юм, цаана чинь оюу толгойн уурхай баларч байна ш дээ хүмүүс ээ
Delkhii dayaraa dainii baidald baikhad.Mongold yagaad tsagdaagiin khamgaaltai ter dyndaa erunkhii said ni aimshagtai bokhir medeelel khiij bna.Ikh khyraliin gishyyd ni.Mongoliin esreg urvagchid bna uu.Arai ygyi bailgyi dee.Khydallaa namaadaa baigaa mapuud olgiarkhyydaa avrakh gesen shoy medegdel khiigegel bolio.Neriig ni shyyd khelj chdakhgyi baij bolio.Koronoogoor dalimdyylj ard tymen khyykhedyydiig byy ailag adgiin.MAN bolio.SV.Batboldoos uur khen baidag uym.