Сөүл-Улаанбаатар чиглэлийн "Ашиана Эйрлайнс" компанийн тусгай нислэг өнөөдөр (2021.05.02) 03:50 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 247 хүн ирсэн байна. Үүн дотор АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь Ковид-19-ын вакцины хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа иржээ.
Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоног өнгөрсөн 109 иргэнийг журмын дагуу гэрийн ажиглалтад гаргаж, бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Зүчи”, “Лион”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Муусайн цагаач нарыг яах гэж авчирсан юм, өөрсдийнх нь зардлаар ирүүлнэ л биз дээ, даварчихсан фаакууд вэ
Нэг онгоцонд ирсэн бол ойлгомжтой ш тээ. Шууд гэрт нь гаргачиж бгаамуу, аймаар юмаа