Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.03)
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 911 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 39,381 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас 36 болон 60 настай эрэгтэй хүн нас баржээ. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 119 болж байна.
60 настай эрэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүнийг задалбал Улаанбаатарт 823 тохиолдол бүргэгдэж, нийслэлийн нийт халдвар 34.431 боллоо. Харин аймаг орон нутагт 88 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4319 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 22.932 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4956 хүн эмнэлэг Ковид-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:
Үүнээс гадна гэрээр 8302 хүн эмчилгээ, үйлчилгээ авч байгаа. Эмчилгээг Өрхийн эрүүл мэндийн төвөөс хянаж хийж байгаа бөгөөд хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс байна. Мөн тандалт судалгаа үргэлжилж байгаа 3054 тохиолдол байна. Эдгээр хүнийг гэрт нь үлдээх үү, эмнэлэгт хүргэх үү гэдэг тандалт судалгааг дүүргийн тандалт судалгааны баг хийгээд явж байна.
НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )