Өнгөрсөн хоногт 1225 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

2021 оны 05 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.03/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.


Сүүлийн 24 цагт ковидоор өвчилсөн 1225 хүн эдгэрч, Монгол Улсын хэмжээнд эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 22.932 болж байна.

Мөн өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 911 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 39,381 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас 36 болон 60 настай эрэгтэй хүн нас баржээ. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 119 болж байна.

60 настай эрэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүнийг задалбал, Улаанбаатарт 823 тохиолдол бүргэгдэж, нийслэлийн нийт халдвар 34.431 боллоо. Харин аймаг орон нутагт 88 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4319 боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top