Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн мэдээллээ хийж байна. /2021.05.03/
Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан вакцинтай холбоотой мэдээллийг өглөө. Коронавирусний вакциныг хүүхдэд хийх үү гэдэг асуулт сүүлийн өдрүүдэд ихээр тавигдаж буй. Тэгвэл ДЭМБ-аас ирүүлсэн мэдээллээр Pfizer вакциныг 16-аас дээш насанд хийж болно гэж үзэж буй аж. 18-аас наснаас дээш буюу насанд хүрсэн иргэн бүр вакцины хоёр тундаа хамрагдах нь чухал. Тэгснээр хүүхдүүдийг уг вирусний халдвараас сэргийлнэ гэлээ.
БНХАУ-ын Синофарм Вероселл вакцин жирэмсэн хүнд эсрэг заалттай. Харин хөхүүл хүнд уг вакциныг хийж болно. Спутник вакцины тухайд жирэмсэн, хөхүүл хүнд хийж болно, болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй байгаа учраас хийхгүй байх нь зөв гэж тайлбарлалаа.
Сануулахад, Өчигдөр улсын хэмжээнд 94,946 хүн вакцинд хамрагджээ. Нийслэлд 52,082 хүн хамрагдсанаас 30,417 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна. Ингэснээр зорилтот бүлгийн 46% эхний тунгаа, 22% нь хоёр дахь тунгаа тариулаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНХСАЙХАН...7000 ГАРУЙ ХҮН ВЕРОСЕЛЛ ВАКЦИНЫ 1-Р ТУНГ ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ХАЛДВАР АВЧ ЭДГЭСЭН. ЭНЭ ХҮМҮҮС 2-Р ТУНГАА ХЭЗЭЭ ХИЙЛГЭХ ВЭ? ЭСВЭЛ ДАХИАД 1-Р ТУНГАА ХИЙЛГЭХ ҮҮ? 2-Р ТУНГАА СПУТНИК ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХ УУ??? ТА НАР ИРГЭДИЙН АСУУЛТАНД ХАРИУЛАХГҮЙ ЮМ БОЛ АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛЦГАА....НОВШНУУД....