24 ЦАГТ: Орон нутагт 88 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021 оны 05 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.03)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 911 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 39,381 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас 36 болон 60 настай эрэгтэй хүн нас баржээ. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 119 болж байна.

60 настай эрэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүнийг задалбал,  Улаанбаатарт 823 тохиолдол бүргэгдэж, нийслэлийн нийт халдвар 34.431 боллоо. Харин аймаг орон нутагт 88 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4319 боллоо.

Мөн сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 22.932 болж байна.

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Улаанбаатар+823, (Нийт-34.431)
  • Дархан-Уул+10, (Нийт-652)
  • Эрдэнэт+ 12, (Нийт-461)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-6)
  • Увс+2, (Нийт-35)
  • Ховд+0, (Нийт-240)
  • Хөвсгөл+0, (Нийт-68)
  • Завхан+3, (Нийт-282)
  • Булган+4, (Нийт-95)
  • Архангай+0, (Нийт-305)
  • Баянхонгор+0, (Нийт-85)
  • Говь-Алтай+15, (Нийт-101)
  • Өвөрхангай+8, (Нийт-284)
  • Сэлэнгэ+12, (Нийт-427)
  • Төв+14, (Нийт-835)
  • Хэнтий+5, (Нийт-63)
  • Говьсүмбэр+0, (Нийт-45)
  • Дундговь+1, (Нийт-55)
  • Дорнод+2, (Нийт-46)
  • Сүхбаатар+0, (Нийт-172)
  • Дорноговь+0, (Нийт-62

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top