Халдвар авсан 3054  иргэнийг гэрийн хяналтад үлдээх үү, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдгийг шийднэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 911 хүнээс коронавирусний халдвар илэрч, халдвар авсан нийт тохиолдлын тоо 39,381 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн./2021.05.03/ 

Сүүлийн өдрийн байдлаар  1225  хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эдгэрсэн нийт хүний тоо  22.932 болж байна. Өвчилсөн иргэдийг эмнэлгийн хяналтад болон гэрээр тусгаарлан эмчилж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын хяналтад 13.258 иргэн байгаагаас 4956 нь эмнэлэгт, 8302 иргэн нь гэртээ байна. Гэрээр эмчилгээ, үйлчилгээ авч буй иргэдэд ӨЭМТ-үүд хүрч үйлчилж байгаа гэлээ.

Шинээр халдвар илэрсэн 3054 иргэнийг гэрийн хяналтад үлдээх үү, эмнэлэгт хэвтүүлэн, тусгаарлаж эмчлэх үү гэсэн тандалт судалгааг Дүүргүүдийн тандалт судалгааны багууд хийж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top