Нийслэлд 15 цагийн байдлаар 39.352 хүнийг дархлаажуулаад байна

2021 оны 05 сарын 03

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн /2021.05.03/ 15:00 цагийн байдлаар 39.352 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Дархлаажуулалтын суурин 111 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 319 багийн 2406 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж I тунд 22.719, II тунд 16.633 иргэнийг дархлаажууллаа.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагт Монгол Улсын хэмжээнд ковидын 911 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Түүнчлэн халдвар нэмэгдэхтэй зэрэгцэн өвчин нь хүндэрч байгаа хүний тоо нэмэгдсээр байгаа. Иймд мэргэжлийн хүмүүс цар тахлыг даван туулах арга зам нь вакцин гэдгийг хэлж байгаа. Тиймээс иргэн та үүргээ ухамсарлаж, вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганболд(202.9.46.23) 2021 оны 05 сарын 03

хөдөө орон нутагруу зорчих төрийн үйлчилгээ авахад вакцин хийлгэсэн байх шаардлага тавих зохицуулалт оруулвал зүгээр байна даа

0  |  0
Top