Гадаад иргэдийг ковидын дархлаажуулалтад хамруулж эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлжээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах юм.

Гадаадын иргэн, харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14.500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байна.

Тодотгоход, гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Уг зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 05

Tsooxon xed baigaa orosiin irgeded oros Sputnik xiigeed ogchixgyi baij virusiig neeree sain uls torjyylex yum daa!

1  |  0
(192.82.90.88) 2021 оны 05 сарын 05

gaada yu baihvde hytad l gene biz,odoo ch barag urjeed 30 boloo biz

2  |  0
Top