Улсын хэмжээнд 1 сая хүнийг вакцинд хамруулаад байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж  байгаа ба Vero Cell вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2,467,200 болжээ.

Тэгвэл өнөөдөр 148,800 тун вакцин ирэх юм байна.

Вакцинжуулалтын хоёрдугаар сарын 23-наас нийслэлд эхэлсэн бол энэ долоо хоногоос эхлэн орон нутагт эхэлж байгаа юм.

Улсын хэмжээнд тавдугаар сарын 3-ны өдрийн мэдээгээр 1 сая 37675 иргэн коронавирусийн эсрэг вакцинаа хийлгэжээ. Энэ нь зорилтот насныхны 50.2 хувь бөгөөд үүнээс 494847 иргэн хоёр дахь тунг хийлгэсэн байна. Нийслэлийн иргэдийг тавдугаар сарын сарын 8-ны дотор вакцины эхний тунд хамруулахаар 110 цэг ажиллуулж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 05 сарын 04

Хятадууд вакцин өгөөгүй бол монголчууд барьц алдаж нас барагсдынхаа цогцсыг шатаах зуух нь хайлах байсан. Энэтхэгчүүдээс ч дор орох байсан. Яагаад нэвэл монголчууд арчаагүй. Гай болоод байгаа коммунистуудаасаа салж чаддаггүй.

0  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 04

Нэг жижигхэн компаний ажилчидтай дүйцэх монголчуудыг вакцинжуулах гэж ямар их асуудал үүсгэв ээ энэ коммунист засаглал, МАН үнэхээр арчаагүй мөнгөний боолууд юмаа.

0  |  1
З(66.181.191.28) 2021 оны 05 сарын 04

Хятад вакцин үнэхээр тус боллоо.

0  |  0
yooy(192.82.85.167) 2021 оны 05 сарын 04

haha

1  |  0
зочин (202.9.47.59) 2021 оны 05 сарын 04

Хятадын вакцин байгаагүй бол монгол өнөөдөр энэтхэг шиг хөлөө алдаад, яахаа мэдэхгүй сандарч байх байсан даа. азаар хөрш маань их тус боллоо. Хятадын засгийн газар, ард түмэнд баярлалаа.

2  |  1
Top