Архангай аймагт өнөөдрийн /2021.05.04/ мэдээллээр сүүлийн 24 цагт 209 сорьцод шинжилгээ хийснээс шинээр эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 305 байна. Тодруулбал,
2020 онд:
- Батцэнгэл суманд 3 тохиолдол
2021 онд:
- Эрдэнэбулган суманд 175 тохиолдол
- Хайрхан суманд 30 тохиолдол
- Эрдэнэмандал суманд 59 тохиолдол
- Чулуут суманд 17 тохиолдол
- Ихтамир суманд 1 тохиолдол
- Цэнхэр суманд 14 тохиолдол
- Хотонт суманд 5 тохиолдол
- Тариат суманд 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Нийт коронавируст халдварын батлагдсан 305 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн их 88 нас, дундаж нас 38.2, дундаж ам бүлийн тоо 3.8 байна. Батлагдсан тохиолдлуудын 56% эмэгтэй, 44% эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал AR= 48.5. байгууллага хамт олон AR 12.3% байна.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 39, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3, Цэнхэр суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
2021 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 9316 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт 1 объектын 120 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )