УОК I ААН-үүдийг ШАТ ДАРААТАЙ нээх журам боловсруулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Улсын онцгой комисс (УОК) Шуурхай ажлын хэсэг өчигдөр (2021.05.03) орой хуралдаж, тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг нь шат дараатай нээх журмыг хэлэлцжээ. 

Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж УОК-оос мэдээллээ. 

Өчигдөр буюу тавдугаар сарын 3-нд Улаанбаатарт 56,558, орон нутагт 65,612, нийт 122,170 хүн вакцинд хамрагджээ. 

Улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 50.2% нэгдүгээр тун, 24% II тунд хамрагдаад байна. 

Улаанбаатар хотын иргэдийн 82% нь эхний тунд хамрагдсан бол 43% нь давтанд хамрагджээ.

Вакцины нөөц баталгаажсан тул энэ хурдаараа 15 хоногт 21 аймаг эхний тунд хамрагдах боломжтой гэж үзэж байна. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.173) 2021 оны 05 сарын 04

Энэтхэгээс халдвар оруулж ирсэн хүн бол хүүрсүг өөрөө нас барсан иргэдийн ар гэрийнхэн яагаад юуч хэлэхгүй бнаа

0  |  0
Зочин(64.119.23.172) 2021 оны 05 сарын 04

Хөл хориог ядахдаа 14 хоног сунгах хэрэгтэй. Энэ удаагийн хөл хориогоор өвчний тархалтыг хумиж өвчлөлийг багасгаж нас баралтыг зогсоож чадсангүй. Тэгээд дээр нь мууд муухайр нэмэр гэгчээр гаднаас өвчин зөөвөрлөдгөө болиочээ. Бүр хорлох гэсэн юм өвчний аймшигтай голомт Энэтхэгээс зөөгөөд байгаа юм даа.

0  |  1
Top