Улаанбаатар хотын нийт иргэдийн 80% нь ЭХНИЙ ТУНД хамрагджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Өчигдөр буюу тавдугаар сарын 3-нд Улаанбаатарт 56,558, орон нутагт 65,612, нийт 122,170 хүн вакцинд хамрагджээ. 

Улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 50.2% нэгдүгээр тун, 24% II тунд хамрагдаад байна. 

Улаанбаатар хотын иргэдийн 82% нь эхний тунд хамрагдсан бол 43% нь давтанд хамрагджээ.

Вакцины нөөц баталгаажсан тул энэ хурдаараа 15 хоногт 21 аймаг эхний тунд хамрагдах боломжтой гэж үзэж байна. 

Улсын онцгой комисс (УОК) Шуурхай ажлын хэсэг өчигдөр орой хуралдаж, тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг нь шат дараатай нээх журмыг хэлэлцжээ.  Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж УОК-оос мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top