Халдварын 1015 шинэ тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас барлаа

2021 оны 05 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.04, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1015 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 40,396 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас 7 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 126 боллоо.

Үүнээс гадна ковидын бус шалтгаанаар нэг иргэн нас барлаа. 70 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 26-нд онош батлагдан эмчлэгдэж байгаад бөөрний архаг дутагдлаар нас барсан байна.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
 

  • 83 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 80 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 69 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 57 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 66 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 80 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 71 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт-895 (35.326)

 

  • Зөөвөрлөгдсөн-16 (Нийт-503), Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн иргэдийн хоёр дахь удаагийн давтан шинжилгээнээс илэрлээ. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа.

 

  • Эрүүл мэндийн ажилтан-1 (97)

 

  • Орон нутагт-103 (4422), Говь-Алтай-13, Говьсүмбэр-4, Дархан-Уул-14, Дорноговь-2, Завхан-23, Орхон-21, Өвөрхангай-3, Сүхбаатар-2, Сэлэнгэ-4, Төв-10, Ховд-3, Хөвсгөл-1, Хэнтий-3

Сүүлийн 24 цагт ковидоор өвчилсөн 1401 хүн эдгэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 24.333 боллоо. Эдгээр хүмүүс нь ханиад хүрээд эдгэрдэгтэй адил бүрэн эдгэрээд энгийн амьдралдаа орох боломжтой болж байгаа учраас ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг ялгаварлахгүй байхыг хүсье.

Эдгэрсэн 1401 хүний 418 нь эмнэлэгт эмчлэгдэж байгаад эдгэрлээ. Харин 983 нь гэрийн ажиглалт тусгаарлалтаас эдгэрч гарсан байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4869 хүн эмчлэгдэж байна.
 

  • Хөнгөн - 2717 (55.8%)
  • Хүндэвтэр - 1545 (31.7%)
  • Хүнд - 486 (10%)
  • Маш хүнд - 121 2.5%)

Мөн сүүлийн 24 цагт эмнэлэг рүү 367 хүнийг шилжүүлсэн бол гэрийн ажиглалт руу 683 хүнийг шилжүүлжээ. Ингээд гэрийн ажиглалтад хөнгөн хэлбэрээр өвчилсөн 8214 эмчилгээ үйлчилгээ авч байна. Харин эмнэлэг рүү шилжүүлэх үү, гэрт нь үлдээх үү гэдэг тандалт судалгаа үргэлжилж байгаа 2835 хүн байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 
Top