Энэтхэгээс ирсэн инженерүүдийн 35-аас нь халдвар илэрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1015 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 40,396 боллоо. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас баржээ. 

Шинээр бүртгэгдсэн  1015 тохиолдлын 895 нь Улаанбаатарт илэрсэн бол 103 нь орон нутагт бүртгэгдлээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын нэг ажилтан халдвар авсан бол 16 тохиолдол нь зөөвөрлөгдөн иржээ. 

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн 16 иргэний хоёр дахь удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа аж.

Өмнө нь буюу дөрөвдүгээр сарын 30-нд мөн Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн тэдгээр энэтхэг мэргэжилтнүүдийн 19-өөс нь коронавирусний халдвар илэрсэн юм. Ийн нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн 60 иргэний 35-аас нь халдвар бүртгэгдээд байна. 

Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн бөгөөд тэдний 11 нь Монгол Улсын иргэд байсан бол бусад нь Мрнголд ажиллахаар ирсэн Энэтхэгийн мэргэжилтнүүд байсан юм. Тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй ирсэн юм. Энэтхэгээс ирсэн ажиллах хүчнийг Дорноговь аймгийн Алтанширээтэд тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байсан юм. 


Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 126 боллоо. Үүнээс гадна ковидын бус шалтгаанаар нэг иргэн нас барлаа. 70 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 26-нд онош батлагдан эмчлэгдэж байгаад бөөрний архаг дутагдлаар нас баржээ. 

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
 

  • 83 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 80 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 69 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 57 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 66 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 80 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 71 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
35 БОЛЦОН УУ(103.26.193.118) 2021 оны 05 сарын 04

Энэтхэгээс ирсэн хүмүүсээс 16 биш 35-д нь корона илэрсэн юму ?? МУТАЦИ байвал яана ??????????????

0  |  0
О(202.126.89.172) 2021 оны 05 сарын 04

2 тунгаа хийлгэсэн атал илрүүлээд бвал манайх мутаци илрүүлдэг болсон юм биш үү.

0  |  0
O(202.126.88.70) 2021 оны 05 сарын 04

2 тунгаа хийлгэсэн гэж байна шүү. Мутацийн манайд илрүүлдэг болсон юм уу

0  |  0
зочин(192.82.75.4) 2021 оны 05 сарын 04

Тахалын голомтоос 60 хүн авч ирэх зүгээр үү

0  |  0
З(66.181.191.28) 2021 оны 05 сарын 04

ЭНЭТХЭГ ХҮМҮҮСТ БУЯН БОЛОО Л БИЗ.НУТАГТАА БАЙСАН БОЛ ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ. ХАРИН Ч АЗТАЙ ХҮМҮҮС ЮМ.ХУРДАН ЭДГЭЭД АЖИЛДАА ШАМДАН ОРООРОЙ.2 ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭСЭН ГЭЖ БАЙСАН ЮМ ЧИНЬ ӨӨРСДӨӨ ЯАЖ ТЭЭГЧ БОЛЧИХНО ГЭЖ БОДОХОВ .ДЭЭ.АДИЛХАН Л ХҮНИЙ ҮРС.АД ҮЗЭЭД ЯАХАВ.ХҮНИЙ НУТАГТ ИРСЭН ХЭЦҮҮ Л БАЙГАА ШДЭЭ. СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГЦГӨӨЁ. САЙХАН САНААГААР МОНГОЛД ТУСЛАХ ГЭЖ ИРСЭН ГЭЖ БАЙГАА

3  |  1
Хүүк(202.9.40.100) 2021 оны 05 сарын 04

Хүрэлсүх сонгуулийн шоундаа нефтийн үйлдвэрийн нээлт хийх гэж тэнэгтсэнээс болоод муу мал. Зайлвал таарна

1  |  1
Иргэн(64.119.18.185) 2021 оны 05 сарын 04

Сонгуулийн шоугаа болиоч ,Энэ засаг бүрэн дампуурсан .Ёслоод яваад байвал бүх юм бүтэхгүй? Удахгүй өвчин гарахгүй л гэж хэлээрэй .Анна каринна дуурь дуурь намын 100 жилийн ойг мартаагүй шүү?

1  |  0
зочин(202.179.27.190) 2021 оны 05 сарын 04

Дэлхийд байхгүй Монгол гэдэг нэр аваа биз дээ

0  |  0
зочин(202.179.27.190) 2021 оны 05 сарын 04

Японы эрдэмтний гаргасан аргыг хэрэгжүүлээч. Хүнд өвчтөн дээш харж хэвтэхэд уушиг дарагддаг, доош нь харуулахад уушиг чөлөөлөгдөж хүчилтөрөгч очиж, энэ нь нас баралтад хүргэхгүй байна гэж тайлбарласан байна

2  |  0
Иргэн(103.10.23.173) 2021 оны 05 сарын 04

Мутацид орсон вирүсээ илрүүлж чадахгүй байж энэтхэгээс ийм олон халдвартай хүн авчирч ард түмнээ эрсдэлд оруулж бгаа нөхдөд хариуцлага тоочоочээ

2  |  1
Ард(139.5.218.161) 2021 оны 05 сарын 04

(Би нефть барьж эхэллээ ажил нь явж байна ) гэж ковид үед том сурталчилгаа хтйх нь ард түмний эрүүл мэндийг зөнд нь болговоо...

2  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 05 сарын 04

Энэтхэг орон маш хүнд байдалд байгаа тул энэтхэгчүүдийг Франц иргэн шиг эмчлээд эдгээгээд нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтанд нь оруулах хэрэгтэй. Франц иргэн бол аюултай Ураны үйлдвэрийн этнээд байсан шүү.

1  |  1
Зочин(192.82.86.177) 2021 оны 05 сарын 04

Засгийн газар. Уок огцор мутацлагдсан төлөгнүүд оруулж ирсэн

2  |  1
тт(139.5.218.45) 2021 оны 05 сарын 04

оруулсан дарга нараас нь ам асууя

3  |  1
р(139.5.218.45) 2021 оны 05 сарын 04

ийм балай байхаа болиочээ голомтоос нь хүн зөөгөөд.заавал ингэж оруудах шаардлага байна уу гадны нөлөө Монголд бүр утгаа алдлаа .залуулаач наад хэдэн халтараа

0  |  0
Зочин(66.181.191.244) 2021 оны 05 сарын 04

Албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахаа байсан Хүрэлсүхийг битгий сонгоорой

1  |  0
Хүрэл(139.5.218.161) 2021 оны 05 сарын 04

Тэд we have vaccinated ....гэж худлаа хэлж орж иржээ....

1  |  0
Зочин(192.82.78.140) 2021 оны 05 сарын 04

Энэтхэг аймшигтай байгаа Манайд. Ирсэн энэтхэгчууд харин ч азтай Бугд эдгэрэх байхаа Харин энэтхэг мутац л байхдаа Тэр Монголд тарвал гамшиг болно Анхаарч байгаа байлгуй дээ Энэтхэг мутац ямар ч вакцинд дийллдэхгуй гэж ДЭМб саяхан мэдэгдсэн

2  |  0
САӨ(64.119.26.166) 2021 оны 05 сарын 04

мутацын ТАРААЧИЛГҮЙ ХУРДАН ЭДГЭЭСЭЙ ЛЭЭ БУРХАН МИНЬ. ТАЙВАН АМЬДАРМААР БНА ШҮҮ . ЭРГҮҮ ДАРГА НАРТ БАС ИХ УЧИР БНА ШҮҮ

2  |  0
Зочин(150.129.143.43) 2021 оны 05 сарын 04

МАН-ын ерөнхийлөгчийн сонгуулийн шоунд ирсэн хүмүүс шүү дээ.Нефтийн үйлдвэр ашиглалтанд орлоо гэж рекламдах гэсэн нь талаар боллоо доо.Яасан ард түмнээ боддоггүй албан тушаалын хэнээ өвчин бэ? Энэ корона гамшиг болж байгаа нь хамаагүй юм биз дээ.Дээрээс нь очиж очиж Энэтхэгээс нэмээд гай авчирч байдаг .Сонгогдож харагдаа ч

3  |  0
Иргэн(49.0.154.100) 2021 оны 05 сарын 04

Наад ковидтой энэтхэгчүүдээ тусгай онгоцоор нутагт нь буцаагаачээ. УОК маш муу ажиллаж өна. Шаардлагатай юм бол 2 тунгаа хийлгэсэн хүнийг нь аваачээ. ЗГ яагаад ийм амархан арга хэмжээ авахгүй бгаа юм бээээ!!!

1  |  0
Псд(64.119.18.18) 2021 оны 05 сарын 04

Хүүк сонгуульд ашиглах гэж оруулж ирүүлсэн

3  |  0
Шилээ(192.82.87.21) 2021 оны 05 сарын 04

Маш сайн тусгаарлаж, маш сайн эмчлэх хэрэгтэй.

2  |  0
Наран(64.119.26.97) 2021 оны 05 сарын 04

Мэргэжилтэн ч гэх шиг өөрсдөө яая гэжийж 60 вирус тээгч сайн дураараа оруулж ирчихээд

1  |  0
Ичинхорлоо(192.82.86.106) 2021 оны 05 сарын 04

Амарсайхан фсда халтаруудаа аваад зайлаачээ

0  |  0
Top