20 мянган тун СПУТНИК хэрэглээнд ороогүй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Гэрээр эмчлүүлж буй иргэд вирусний эсрэг эм уух эсэхийг өрхийн эмч хэлж өгнө. Мөн тэдэнд эмчилгээний багц олгох эсэхийг ч тухайн эмч шийднэ. Хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй иргэдэд эмчилгээний багц олгох шаардлагагүй.  

Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс эрсдэлт бүлгийн иргэдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор тухайн хүмүүст Pfizer вакцин хийж байсан. Гэтэл иргэд Pfizer вакциныг энэ хүмүүст хийх ёстой юм байна гэдэг ойлголттой болсон юм шиг байна. Одоо бол заавал AstraZeneca, Pfizer вакцин хийлгэх гээд байх шаардлагагүй. Манай улсад өнөөдрийн байдлаар Vero Cell вакцины хангамж сайн байгаа. Энэхүү Vero Cell вакцин нь архаг хууч өвчтэй хүмүүст бүрэн тохирно. 

Вакцины сонголтгүй олон улс орон бий. Тэгэхээр энэ үед иргэд маань "энэ вакциныг хийлгэнэ, тэр вакциныг хийлгэхгүй" гэж туйлширмааргүй байна. 

Улс оруулж ирсэн 20 мянган тун Спутник V вакцин хэрэглээнд ороогүй байна. давтан тун хэзээ авах нь тодорхой болсон тохиолдолд хэрэглээнд оруулахгүй бол давтан тун хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Иргэд заавал Спутник гэхгүйгээр байгаа вакциндаа хамрагдаад явах боломжтой" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.23.236) 2021 оны 05 сарын 04

Спутникийн 1 ба 2р тун өөр өөр тул хүлээхээс аргагүй гэсэн үү

0  |  0
Иргэн(66.181.189.134) 2021 оны 05 сарын 04

Хулгайд алдана. Түргэн эргэлтэнд оруул.

1  |  0
?(66.181.161.68) 2021 оны 05 сарын 04

Ядаж 10000 хүнд нь эхний тунг хийчихье гэсэн сэтнэл байхгүй болохоор энэ бол худлаа л байна даа. Нэг л НО той.

1  |  0
zochin(202.21.107.98) 2021 оны 05 сарын 04

hedii boltol huleelgeh gesiin be hurtan waktsinjuul

0  |  0
Top