Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр "Мэдээллийн урсгал" нэвтрүүлэгт орох үеэрээ тавдугаар сарын 06-наас буюу маргаашнаас "Спутник" вакциныг хийж эхлэх талаар мэдээлсэн.
Гэсэн ч Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр бол өнөөдрөөс дараах цэгүүдэд "Спутник" вакцины нэг болон хоёрдугаар тунг хийж эхэлжээ.
Эрүүл мэндийн сайд "ОХУ-аас ирсэн "Спутник" вакцин манай улсад 20 мянган тун ирсэн. Энэ хүрээнд цөөн тооны буюу 65-аас дээш насны иргэдийг вакцинжуулна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны 20800 хүн вакцинд хамрагдаагүй үлдсэн байгаа" гэсэн мэдээлэл өгсөн.
Хувийн эмнэлгүүд рүү утасдаж асуухад "Вакцин хийж эхлээгүй. Хийж эхэлсэн ч захиалга өгсөн хүмүүстээ л хийнэ" гэсэн хариу өгч байна.
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.05.05/ дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75.149 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн тавдугаар сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу.
Сэтгэгдэл ( 4 )
Спутник. дэлхийд. хамагын. сайн. янз. бүрийн. алдартай. алиа\nсалбадай. нар. худал. мэдээ. цацаад. .\n65 аас. дээш. бол. спутник. хийнэ. гэсэн. одоо болохоор\nзахиалсан. хүндээ. харъяа. хороо. дээрээ. хийнэ. гээд\nсонгуулийн. сонирхолд. орж
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55
Арчаагүй төр нь Оросоос хэдхэн вакцин аваад ирж чадахгүй байж худлаа попроод зарим гишүүд вакциний нийлүүлтэнд саад хийгээд байгаа ч гэх шиг. Тэгээд үнэгүй ирсэн туршилтийн хятад вакцинаа тарьж дуусгах гэж улайрах.
hotod ajil hiij baigaa irgeddee sputnik hiij boldoggui yum uu?gertee zugeer suuj baigaa hugshin humuus tiim ih ersdeltei gej uu?