САЙН МЭДЭЭ: 24 цагт 1308 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

2021 оны 05 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.05, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн сайхан мэдээ байна. Энэ нь шинээр бүртгэгдсэн тохиолдлоосоо илүү хүн эдгэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 25.641 хүн эдгэрээд байна.

Улаанбаатар хотын 31 эмнэлэг, хөдөө орон нутгийн 20 эмнэлэгт нийт 4961 хүн хэвтэн эмчлүүлж байна.
 

  • Хөнгөн-2820, (56.8%)
  • Хүндэвтэр-1538, (31%)
  • Хүнд-480, (9.7%)
  • Маш хүнд-123, (2.5%)

Харин 7968 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэртээ эмчилгээ үйлчилгээ авч байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрт нь үлдээх, эсвэл эмнэлэг рүү шилжүүлэх хүмүүс 2804 байна.


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1128 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 41,524 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас 4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 130 боллоо. Үүнээс гадна нэг хүн бусад суурь өвчний шалтгаанаар нас барсан байна.

 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

 

  • Улаанбаатар хотод-1042 (Нийт-36.368)
  • Эмнэлгээс шалтгаалах-4 (Нийт-101)
  • Орон нутагт-82 (Нийт-4504)

 

Top