Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.05.05/
Эрүүл мэндийн сайд асан, Анагаах ухааны доктор, профессор А.Цогцэцэг өнөөдрийн хурлын үеэр вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Коронавируст халдвар дэлхий нийтэд тархаад хоёр дахь жилийхээ нүүрийг үзэж байна. Монгол Улс төдийгүй дэлхий нийт энэ өвчний өмнө өвдөг сөгдөж байна. Гэхдээ вакциныг маш богино хугацаанд гаргасан нь олзуурхууштай үйл ажиллагаа гэж харж байгаа. Дэлхий нийт 1923 оноос эхэлж нийгмийн эрүүл мэндийн салбарт вакциныг хэрэглэж өнөөдрийг хүрсэн. Арав гаруй өвчний тархалтыг 7 төрлийн товлолт вакцины үр дүнгээр 95-98 хүртэл бууруулж чадсан. Зарим өвчнийг нэрийг нь ч хэлж чадахгүй, мартах хэмжээнд хүртэл вакцин үр дүнгээ үзүүлсэн байна. 90 гаруй хувь гэдэг бол 100 хувьтай дүйцнэ.
Монгол Улсын иргэд бид хүүхдээ төрснөөс нь эхлээд 15 нас хүртэл 7 төрлийн товлолт вакцин хийлгэдэг. Манай ард иргэд хүүхдүүдээ цаг хугацаанд нь вакцинд хамруулдаг шүү дээ. Вакцинжуулалт шаардлагатай өвчнүүд голцуу хүмүүст үлдэц үлдээдэг. Тахир дутуу болох, эрхтэн системийн асуудалтай болох зэрэг үлдэц үлдээдэг.
Олон нийтийн сүлжээгээр, хэвлэлээр вакцин хэрэгтэй, хэрэггүй гэдэг асуудал гарч байгаа нь хүний эрх боловч таны эрхээр хүний эрх хязгаарлагддаг гэдгийг санах нь зөв. Вакциндаа зөв ойлголттой байж, бүгдээрээ хамрагдах нь, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Хэрэв тухайн өвчнөөр хүнд хэлбэрээр өвчилж, сэхээн амьдруулах тасагт хэвтэх хэмжээнд хүрэх байсан бол дунд зэргийн хэмжээнд өвчилнө. Дунд зэргийн хэмжээнд өвчлөх байсан бол хөнгөн хэлбэрээр өвчлөх юм.
Иргэдийн хандлагыг харахад хятад вакцин учраас хийлгэхгүй гэж их хандаж байх шиг байна. Манайд импортоор орж ирж буй вакцины 80 хувь БНХАУ-аас орж ирж байгаа.Тус улсын нэр бүхий хоёр вакциныг ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналтын бүртгэлийн газар бүртгэж авсны дараа хийлгэнэ гэх хандлага байна. Мэдээллүүдээс үзэхэд синовак, синофарм вакцин аль аль нь бүртгэлийн шатандаа яваа. Тавдугаар сарын 15-ны дотор бүртгэгдэхээр байгаа гэлээ.
Өнөөдөр дэлхий нийтэд хэрэглэж буй ковидын эсрэг вакцинуудыг 98 жилийн түүхтэй уламжлалт арга дээр суурилсан, шинжлэх ухааны аргаар гарган авч байгаа. Хятад вакциныг нэг өөр аргаар, АНУ, Герман вакциныг мөн өөр өөр аргаар гаргаж аваад байгаа юм биш. Нэг л стандартаар гарган авч байгаа.
Харшилтай хүмүүс вакцин хийлгэж болохгүй гэх мэдээлэл байгаа. Тийм биш. Харшил сэдрээгүй байх үедээ хийлгэж болно. Тухайн иргэн болгоомжилж байгаа бол вакцин хийлгэх үедээ харшлын эмээ ууж болно гэхчлэн зөвлөлөө.
Сэтгэгдэл ( 20 )
Америкийн эрдэмтдийн вакцин бол нано технологоор гаргаж авсан шинжлэх ухааны ололт болсон гэж байгаа боловч химийн сөрөг урвалыг тооцож мэдэхгүй байгаа шинэ мерседес бенз шиг эд. Хятад вакциныг 100 жилийн уламжлалт аргаар вирусыг үхүүлж амьд хөврөлийн эд эсийг суулгаж бүтээсэн гэсэн. Одоогоор 45 оронд хэрэглэж байгаа. Өнөөдөр ДЭМБ бүртгэж авчээ. Ирээдүйд ямар муу нөлөөтэйг хэн ч мэдэхгүй байх
Энэ авгай вакцин бол вакцин гэж туйлшраж болохгүй.Мах бол мах гээд бүх төрлийн махыг иддэггүй биздээ.Мэргэжлийн хүмүүс ингэж ярихаар хэнд итгэх вэ?
Энэ авгай вакцин бол вакцин гэж туйлшраж болохгүй.Мах бол мах гээд бүх төрлийн махыг иддэггүй биздээ.Мэргэжлийн хүмүүс ингэж ярихаар хэнд итгэх вэ?
Энэ авгай вакцин бол вакцин гэж туйлшраж болохгүй.Мах бол мах гээд бүх төрлийн махыг иддэггүй биздээ.Мэргэжлийн хүмүүс ингэж ярихаар хэнд итгэх вэ?
Ёооо ямар их загнадаг юм бэ вакцин аваад ирлээ дуугай хийлгэ.Харин хөхүүл жирэмсэн хүүхдүүдээ азнавал яасын судлагдаагүй юм бол бас ч гэж айдастай л юм биш үү.Хоорондоо мэтгэлцээд юу хийхэвдээ харин хамгийн нандин эдгээр хүмүүсээ л сайн бод
Чи яаж мэдэж байгаа юм бэ дээ. Мэдэж байгаа юм бол технологийг нь нэг тайлбарлаач. Худлаа хуцдаг нохойд хүн итгэдэггүй юм.
энэ авгай шал худлаа авчлаа доктор гээд бгамаа ичээч
адил стандартаар хийгээгүй ш дээ энэ авгай худлаа яриад бна англи хэлтэй бол уншмаар даа хэлгүй болохоор олон улсын штнжлэх ухааны талаар уншаагүйм бна л даа
Газрын хаанаас гэнэт гарч ирээд ухуулга сурталчилгаа явуулаад унав аа. Адил технологиор үйлдвэрлэгдсэн гэх албан ёсны мэдээллээ үзүүлж харуулах арга байна уу.
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55
Darxlaa togtoox chadvaraaraa Moderna (Amerik) vaktsin 95%, Verocell (Xyatad) vaktsin 51% tai yalgaa ynexeer olj xaraxgyi baina uu ???
***
Цогцэцэгээ шаагаад байгаарай. Хогийн гичий вэ. Хужаагийн вакцин америкийн вакцины хаана ч хурэхгуй. Хурдэг байтлаа хийлгэж эхэлсэн улсууд больж эхлэх уу
Хятад вакцин муу вакцин Бразил улс хэрэглэхээ больсон.Африк болон ядуу оронд л хятад вакцин тараагдана бусад орнууд тоохгүй.
Хятад вакцин муу вакцин Бразил улс хэрэглэхээ больсон.Африк болон ядуу оронд л хятад вакцин тараагдана бусад орнууд тоохгүй.
ЭМЯ нд гадаад хэлтэй, гадаадын мэдээллийн агентлагуудын мэдээ үздэг хүн огт байдаггүй бололтой юмаа. Хэтэрхий хоцрогдмол, бүдүүлэг байна шүү.
Авилгачин авгай бага хуц
Ковид анх амьтнаас хүнд халдсан монгол малд халдах уу энэ талаар таг дуугай байх юм аа дугарах болоогүй юу Малд маань халдчихвал бид яах вэ асуудал үүснэ шүү
Bolij uz! Ih medemhiireh hereggui . ene 2 ulsiin chin erdemted 2 tusdaa sudalgaatai ter tusmaa hariltsaa n unuudur ymar bgaa ve? Iim ued ingej niileh uu??? Het medemhiich bolohguiee!!!
Америк болон барууны орнууд Messenger DNA гэдэг шинэ аргаар, харин Хятад, Орос бол уламжлалт аргаар вакцин хийж байгаа. Энд ялгаа бий. Цогцэцэг хятад вазциныг учир зүггүй магтахаа боль. Сайн судлаагүй байж.