Орон нутагт ковидын 82 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 05 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.05, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1128 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 41,524 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас 4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 130 боллоо. Үүнээс гадна нэг хүн бусад суурь өвчний шалтгаанаар нас барсан байна.

 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатар хотод-1042 (Нийт-36.368)
  • Эмнэлгээс шалтгаалах-4 (Нийт-101)
  • Орон нутагт-82 (Нийт-4504)

НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Улаанбаатар+1042 (Нийт-36.368)
  • Дархан-Уул+16, (Нийт-682)
  • Эрдэнэт+ 5, (Нийт-487)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-6)
  • Увс+0, (Нийт-35)
  • Ховд+1, (Нийт-244)
  • Хөвсгөл+0, (Нийт-69)
  • Завхан+39, (Нийт-344)
  • Булган+1, (Нийт-96)
  • Архангай+3, (Нийт-308)
  • Баянхонгор+0, (Нийт-85)
  • Говь-Алтай+2, (Нийт-116)
  • Өвөрхангай+2, (Нийт-289)
  • Сэлэнгэ+6, (Нийт-437)
  • Төв+7, (Нийт-852)
  • Хэнтий+0, (Нийт-67)
  • Говьсүмбэр+0, (Нийт-49)
  • Дундговь+0, (Нийт-55)
  • Дорнод+0, (Нийт-46)
  • Сүхбаатар+0, (Нийт-174)
  • Дорноговь+0, (Нийт-64)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top