С.Амарсайхан: Хил нээх хугацааг зургаадугаар сарын 1 болгож хойшлуулсан

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ. 

Шадар сайд С.Амарсайхан:

Бусад улс оронд тэр болгон вакцин олдохгүй байгаа. Манай улсын хувьд вакцины нийлүүлэлт харьцангуй сайн байна. Одоогоор 1 сая 138 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна. Давтан тунд 25 хувь нь хамрагдаад байгаа. Тавдугаар сарын 8 гэхэд нэгдүгээр тунгийн вакцинд хамрагдах нийт иргэдээ хамруулж дуусгах зорилготой байна. Зургаадугаар сард орон нутгийн нийт иргэдэд нэг, хоёрдугаар тунг хийж дуусгах зорилт тавьж байна. Ингэснээр нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдэнэ.  

Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан. Гэвч КОВИД-19 цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан, хил нээх хугацааг зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж үзсэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top