Нийслэлийн хэмжээнд /2021.05.05/ 15:00 цагийн байдлаар 37.630 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Дархлаажуулалтын суурин 116 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 326 багийн 2466 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, I тунд 22.090, II тунд 15.540 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Хэрэв таны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харъяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой.
Дүүргүүдийн тандалтын албаны лавлах утас:
- Баянгол дүүрэг- 70120318,
- Баянзүрх дүүрэг- 70150056,
- Хан-Уул дүүрэг- 11-342257, 70049200,
- Сүхбаатар дүүрэг- 70116358,
- Сонгинохайрхан дүүрэг- 79976000,
- Чингэлтэй дүүрэг- 70106677
Сэтгэгдэл ( 1 )
Нийслэлд 470 мянган хүн вакцин огт хийлгээгүй байна Тэдний үзэж байгаагаар монгол ардчилсан эрх чөлөөт улс хүний эрх чөлөөнд халдлаа гээд үхтэл тариулахгүй гээд луу унжижчихсан бид албадан тариа хийлгэхгүй гээд байгаа