Улсын онцгой комисс хуралдаж байна. Засгийн газрын өнөөдөр (2021.05.05)-ийн хуралдаанаас тавдугаар сарын 8-ны 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.
Хөл хориог бууруулсны дараа ямар арга хэмжээ авах талаар УОК хэлэлцэж байгаа аж. Засгийн газрын баримталж буй бодлого бол вакцинжуулалтад хамрагдсан иргэд үйлчилгээний газруудаар чөлөөтэй үйлчлүүлэх боломж олгох ба хөдөө орон нутагт зорчих хүсэлтэй иргэд PCR шинжилгээ шаардахгүй аж.
УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )