Вакцинаа бүтэн тун хийлгэсэн бол PCR өгөх шаардлагагүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  /2021.05.06/

Энэ үеэр Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн, доктор Г.Батбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад  хэрэглэж байгаа вакцинуудад эргэлзэх юм байхгүй.  Синофарм, Синовак вакцинуудыг  вакцин үйлдвэрлэлийн 100 жилийн туршлага дээр үндэслэн гарган авсан.

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 7-гоос илүү хоносон бол бүтэн тун хийлгэсэн гэж ойлгож болно. Бүтэн тун хийлгэсэн хүмүүс шинж тэмдэггүй, эсвэл нэн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл буурна. Вирусний халдвар тараах эрсдэл буурна.

Вакцин ямар  ч өвчин үүсгэхгүй. Бүтэн тун хийлгэсэн хүмүүс  халдвар авч болно. Халдвар тарааж болно. Гэхдээ энэ нь халдвар авсан хүмүүсээс эрс бага байна.

Вакцин хийлгэсний дараа эсрэг биетийн шинжилгээг  эмчийн заалтаар л хийдэг. Хүн бүр эсрэг биетийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эсрэг биетийг хувиар тооцож үздэггүй. Харамсалтай нь манай  зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор ингээд байна.

Бүтэн тунгаар вакцин хийлгэсэн  бол ямар ч тохиолдолд PCR  өгөх шаардлагагүй.  Вакцин гэдэг чинь өвчин үүсгэгч вирус биш. Магадгүй,  вакцин хийлгэсний дараа дархлааны урвалаас болоод үндсэн өвчин сэдэрч болно. Гэхдээ ямар ч аюулгүй гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top