Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.06, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 940 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 42,940 боллоо. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас 12 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 142 боллоо.
ШИНЭЭР БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДЛЫГ ЗАДАЛБАЛ
Хөдөө орон нутагт эмч нар халдвар авах нь нэмэгдэж байна. Тиймээс орон нутгийн эмч нар халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, аюулгүй байдлаа хангах тал дээр мэргэжлийн байгууллагуудынхаа заавар зөвлөгөөг дахин сонсож, баримтлахыг зөвлөж байна.
ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн байна. Ингэснээр 27242 хүн эдгэрээд байна.
Одоогийн байдлаар эмнэлгүүдэд 4878 хүн эмлүүлж байна.
Гэрийн тусгаарлалт ажиглалтад 7559 хүн хөнгөн хэлбэрийн эмнэлзүйн шинжтэйгээр өрхийн эмнэлгийн хяналтанд эмчилгээ үйлчилгээ авч байна. Харин тандалт судалгаа үргэлжилж байгаа 2623 хүн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ганбаа битон юу гэж тэнэгтээд байлаа ардчилал даргатай 3 аймагт хүн өвдөхгүй гэж\n