ЭМЯ: Бүртгэгдсэн тохиолдлуудад 24 цагийн дотор хүрч ажиллаж байгаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.05.06/

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 940  хүнээс коронавирусний халдвар илэрч, халдвар авсан нийт тохиолдлын тоо 42,940 болсныг  дуулгалаа.

Сүүлийн өдрийн байдлаар 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эдгэрсэн нийт хүний тоо 27.242 болж байна. Өвчилсөн иргэдийг эмнэлгийн хяналтад болон гэрээр тусгаарлан эмчилж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар 7559 иргэн  гэртээ тусгаарлагдан,  хяналтад байна. Гэрээр эмчилгээ, үйлчилгээ авч буй иргэдэд ӨЭМТ-үүд хүрч үйлчилж байгаа гэлээ.

Шинээр халдвар илэрсэн 2623 иргэнийг гэрийн хяналтад үлдээх үү, эмнэлэгт хэвтүүлэн, тусгаарлаж эмчлэх үү гэсэн тандалт судалгааг Дүүргүүдийн тандалт судалгааны багууд хийж байна. Өмнө нь өдөрт бүртгэгдсэн 1000 гаруй тохиолдол бүрт хүрч үйлчилж амжихгүй байх асуудал гарч байсан одоо нөхцөл байдал сайжирч, өдөртөө бүртгэгдсэн тохиолдлууд дээр хүрч ажиллаж амжиж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шилээ(192.82.87.21) 2021 оны 05 сарын 06

ЭМЯ-аас ковид илрүүлэх тендерийг мэдрэг нь муу тухайлбал 200 копи /мл байх оношлуурыг эталон болгож зарлалаа Тэгэхэд манай улсад 20 копи /мл чадвартай буюу 10 дахин илүү чанартай оношлуурыг хэрэглэхгүй байгаа нь Халдварыг багасгах8 дарах сонирхолгүй хүмүүс ЭМЯ-нд байгаа юм биш үү. Анхааралдаа авна уу.

0  |  0
Top