ВАКЦИН: Нийт 1.756.434 хүн I, II тунд хамрагджээ

2021 оны 05 сарын 06

ЭМЯ-ны ковид-19 халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.06/ мэдээллээр вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.

Ковид-19 бол цар тахал. Энэ утгаараа вакцин хийлгэсэн хүмүүс аливаа асуудал дээр чөлөөтэй байх, вакцин хийлгээгүй хүн арай хязгаарлагдмал хүрээнд асуудалд хандах нөхцөл бий болж болзошгүй байгаа учраас та бүхэн дархлаажуулалтад хамрагдахыг дахин уриалъя. Хэдийгээр дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа боловч өөрийнхөө эрсдэлийг бодолцох хэрэгтэй.


ВАКЦИНЖУУЛАЛТ 2021.05.05 20:00 ЦАГИЙН БАЙДЛААР

Сүүлийн 24 цагт 188.500 хүн дархлаажуулалтад хамрагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд 1.756.434 хүнийг дархлаажуулаад байна.

Үүнээс:

  • 1-р тунд 1.208.913 хүн хамрагдсан байна.
  • 2-р тунд 547.521 хүн хамрагдсан

Улаанбаатар хотод нийт 1.284.784 хүн вакцинд хамрагдсан.

  • 1-р тунд 837.570 хүн хамрагдсан байна.
  • 2-р тунд 447.214 хүн хамрагдсан

Орон нутагт нийт 471.650 хүн вакцинд хамрагдсан.

  • 1-р тунд 371.343 хүн хамрагдсан байна.
  • 2-р тунд 100.307 хүн хамрагдсан

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top