Г.Батбаатар: Зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор эсрэг биетийн шинжилгээ гэж  аваад байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн, доктор Г.Батбаатар Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллийн үеэр вакцинтай холбоотой дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад  хэрэглэж байгаа вакцинуудад эргэлзэх юм байхгүй.  Синофарм, Синовак вакцинуудыг  вакцин үйлдвэрлэлийн 100 жилийн туршлага дээр үндэслэн гарган авсан.

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 7-гоос илүү хоносон бол бүтэн тун хийлгэсэн гэж ойлгож болно. Бүтэн тун хийлгэсэн хүмүүс шинж тэмдэггүй, эсвэл нэн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл буурна. Вирусний халдвар тараах эрсдэл буурна.

Вакцин ямар  ч өвчин үүсгэхгүй. Бүтэн тун хийлгэсэн хүмүүс  халдвар авч болно. Халдвар тарааж болно. Гэхдээ энэ нь халдвар авсан хүмүүсээс эрс бага байна.

Вакцин хийлгэсний дараа эсрэг биетийн шинжилгээг  эмчийн заалтаар л хийдэг. Хүн бүр эсрэг биетийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эсрэг биетийг хувиар тооцож үздэггүй. Харамсалтай нь манай  зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор ингээд байна.

Бүтэн тунгаар вакцин хийлгэсэн  бол ямар ч тохиолдолд PCR  өгөх шаардлагагүй.  Вакцин гэдэг чинь өвчин үүсгэгч вирус биш. Магадгүй,  вакцин хийлгэсний дараа дархлааны урвалаас болоод үндсэн өвчин сэдэрч болно. Гэхдээ ямар ч аюулгүй гэлээ.

Сануулахад, сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 940  хүнээс коронавирусний халдвар илэрч, халдвар авсан нийт тохиолдлын тоо 42,940 болсныг ЭМЯ-наас  дуулгалаа.

Сүүлийн өдрийн байдлаар 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эдгэрсэн нийт хүний тоо 27.242 болж байна. Өвчилсөн иргэдийг эмнэлгийн хяналтад болон гэрээр тусгаарлан эмчилж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар 7559 иргэн  гэртээ тусгаарлагдан,  хяналтад байна. Гэрээр эмчилгээ, үйлчилгээ авч буй иргэдэд ӨЭМТ-үүд хүрч үйлчилж байгаа гэлээ.

Шинээр халдвар илэрсэн 2623 иргэнийг гэрийн хяналтад үлдээх үү, эмнэлэгт хэвтүүлэн, тусгаарлаж эмчлэх үү гэсэн тандалт судалгааг Дүүргүүдийн тандалт судалгааны багууд хийж байна. Өмнө нь өдөрт бүртгэгдсэн 1000 гаруй тохиолдол бүрт хүрч үйлчилж амжихгүй байх асуудал гарч байсан одоо нөхцөл байдал сайжирч, өдөртөө бүртгэгдсэн тохиолдлууд дээр хүрч ажиллаж амжиж байгаа гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(172.69.45.138) 2021 оны 05 сарын 07

Тэгээд дархлаа тогтсон үгүйгээ мэдэхийн тулд бас эмчийн зөвшөөрөл цариа алдах хэрэг үү, битгий солиор!

0  |  0
Тэннг(66.181.184.220) 2021 оны 05 сарын 07

Батбаатар гэдэг энэ багын тэнэг нөхөр одоо болиосой. Сохор үхэрт худаг бүү үзүүл гэж үнэн юм даа

2  |  0
Зочин(192.82.78.140) 2021 оны 05 сарын 06

Эсрэг биетийн шинжилгээг зовхон эмчийн заавраар хийнэ гэж буруу Хувь хун биеэ оороо мэдэх естой шуу Хувийн лабораториудад зовшоорлийг нь ог Харин Эмя мэргэжийн талаас нь хянах нь зов

0  |  0
Top