Нийслэлд 15:00 цагийн байдлаар 26.905 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна

2021 оны 05 сарын 06

Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагийн байдлаар 26.905 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.

Дархлаажуулалтын суурин 115 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 325 багийн 2466 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж 1-р тунд 16.327, 2-р тунд 10.578 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой. Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.

1.Баянгол дүүрэг-70120318

2.Баянзүрх дүүрэг-70150065

3.Хан-Уул дүүрэг-11-342257, 70049200

4.Сүхбаатар дүүрэг-70003910

5.Сонгинохайрхан дүүрэг-79976000

6.Чингэлтэй дүүрэг-70106677

Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top