Ш.Оргил: Сэлэнгэ аймагт вакцинжуулалт бүрэн хийгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "аймгийн хэмжээнд вакцинд хамрагдвал зохих 70480 хүн байна. Өвчний болон бусад шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй 11 мянган хүн байна. Эдгээр иргэд өнөөдөр вакцин хийлгэхгүй гэж байгаад маргааш ч бодлоо өөрчилж, вакцинд хамрагдах боломжтой. Вакцины нөөц бол хангалттай байгаа. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт бүрэн дуусах шатандаа орж байна. Энэ бол хөөсөрсөн тоо биш. Бид цаг тутамд сумдаас мэдээ авч байгаа. Маргааш буюу баасан гарагт үлдсэн 5000 иргэнээ вакцинд хамруулаад эхний тунд бүрэн хамрагдсан аймаг боллоо.

Сэлэнгэ аймгийн харьяалалтай 3500 иргэн өөр газарт вакцинд хамрагдсан судалгаа гарч байгаа. Харин Сэлэнгэ аймагт түр оршин сууж байгаа 2658 иргэнийг нэгдсэн вакцинд хамруулсан. Вакцинжуулах арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байгаа тул бид хүний өөрийн гэлтгүй бүх хүмүүсээ хамруулж байгаа. Дэлхийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн вакциныг бид шилж голж болохгүй юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

Хэдэн мянган хүн 1-р тун аваагүй байхад эрт жиргэж болохгүй.

0  |  0
Ват(66.181.160.116) 2021 оны 05 сарын 08

Онц

1  |  1
Top