АРХАНГАЙ: Батлагдсан тохиолдлын тоо гурваар нэмэгдлээ

2021 оны 05 сарын 07
Архангай аймгийн хэмжээнд өнөөдөр /2021.05.07/ өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт 233 шинжилгээ хийгдсэн. Шинээр илэрсэн 3 тохиолдол байна. Энэ нь Эрдэнэбулган суманд-2, Хайрхан суманд-1 тус тус бүртгэгджээ. Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 311 боллоо.
 
Үүнд:
 
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 180 тохиолдол
Хайрхан – 31 тохиолдол
Эрдэнэмандал – 59 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 5 тохиолдол
Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
 
Эмнэлэгт хэвтэж байгаа- 26 иргэн байна. 5-р сарын 6-ны өдөр 14 иргэн бүрэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Нийт батлагдсан тохиолдлын 284 нь буюу 91,3 хувь нь эдгэрч нас баралт бүртгэгдээгүй дүн мэдээтэй байна.
 
Нийт коронавируст халдварын батлагдсан 311 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн их 88 нас, дундаж нас 38.2, дундаж ам бүлийн тоо 3.8 байна. Батлагдсан тохиолдлуудын 56% эмэгтэй, 44% эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал AR= 48.5. байгууллага хамт олон AR 12.3% байна.
 
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 23, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.Ойрын хавьтлын хүний тоо: 2274 Тусгаарлах байранд – 29 Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 398 иргэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top