Сүүлийн 24 цагт орон нутагт 53 тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 05 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.07, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 737 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 43.201 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлыг задалбал

-Эмнэлгээс шалтгаалах халдвар-3 (Нийт-112)

-Улаанбаатарт-681 (Нийт-37,837)

-Орон нутагт-53 (Нийт-4661)

  • Увс+2 (37),
  • Баян-Өлгийн-2 (8),
  • Хөвсгөл+5 (47),
  • Завхан+7(37),
  • Архангай+3(311),
  • Сэлэнгэ+5(451), Төв+9(863),

Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 153 боллоо.

Сүүлийн 24 цагт 1291 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт 28,533 хүн эдгэрээд байна. Эмнэлгээс 353 хүн эдгэрч гарсан бол гэрийн ажиглалтаас 938 хүн эдгэрсэн байна.

Эмнэлзүйн шинж тэмдгээр Улаанбаатар хотын 31 эмнэлэг, хөдөө, орон нутгийн 20 гаруй эмнэлэгт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4888 хүн байна.

  • Хөнгөн-2804, (57.4%)
  • Хүндэвтэр-1484, (30.4%)
  • Хүнд-475, (9.7%)
  • Маш хүнд-125, (2.6%)

Гэрийн хяналтад 7193 хүн байна. Гэрийн хяналтыг өрхийн эмнэлгүүд голлон хийж байгаа бөгөөд хөнгөн хэлбэрийн хүмүүс байгаа юм. Харин тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрт нь үлдээх, эсвэл эмнэлэгт шилжүүлэх 2414 хүн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top