Коронавирус дэлхийн өнцөг булан бүрийн өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөө үзүүлсээр байна. Зарим оронд вирусээс үүдэлтэй улс төрийн хямрал хүртэл үүсээд байгаа юм. Түүнчлэн олон орон үндэсний баяр болон сонгуулиа хойшлуулаад байна. “International Institute for Democracy” судалгааны байгууллагаас явуулсан судалгаагаар дэлхийн 73 улсад Ерөнхийлөгчийн, парламентын болон орон нутгийн сонгуулиуд болох хуваарьтай байсан ч цар тахалтай холбоотойгоор дэлхийн 56 улс сонгуулиа хойшлуулаад байгаа аж. Харин Канад, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Беларусь, Литв, Малави, Нигер, Иордан, Исланд зэрэг орон цар тахлын үед товлосон хугацаандаа сонгуулиа хийхээр төлөвлөж байгаа бол цар тахлын үед Иран, Израил, Энэтхэг, Бангладеш, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайвань, АНУ, Франц, Герман, Швейцар, Польш, АНУ, Монгол гэсэн улс сонгуулиа зохион байгуулжээ.
Чили-Чиличүүд шинээр баталсан Үндсэн хуулийг эсэргүүцэн олон сар жагссан ч тэдний хичээл зүтгэл коронавирусийн улмаас талаар болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх бүх нийтийн санал асуулга өнгөрсөн дөрөвдүгээр сард болох байсан ч ирэх аравдугаар сарын 25 болгож хойшлуулаад байгаа юм.
Серби-Тус улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд парламентын сонгууль болох байсан ч гуравдугаар сараас коронавирусийн халдварын тохиолдол эрс өссөн учир сонгуулиа ирэх зургадугаар сарын 21 болж хойшлуулсан.
Испани-Тус улс мөн л орон нутгийн сонгуулиа хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Испанийн коронавирусийн халдвар хамгийн их дэгдсэн бүс нутаг болох Баскийн орон нутгийн сонгууль дөрөвдүгээр сарын 5-нд болох байсан ч хойшлуулж, долдугаар сарын эхээр зохион байгуулахаар тогтсон.
Доминиканы Бүгд Найрамдах Улс-Тус улс өнгөрсөн жилийн тавдугаар сарын 17-нд сонгуулиа зохион байгуулахаар төлөвлөж байсан ч энэ жилийн долдугаар сарын 5-нд болгож хойшлуулаад байгаа юм. Эдгээрээс гадна Сири, Индонез, Шри Ланк, Этиоп, Польш, Их Британи, Франц тэргүүтэй орнууд парламентын сонгуулиа хойшлуулаад байна. Сонгуулиа хойшлуулсан улс орны олонх нь долоогоос есдүгээр сарын хооронд сонгуулиа зохион байгуулах төлөвтэй байна. Их Британийн орон нутгийн сонгууль “Ковид-19”-ийн улмаас нэг жилээр хойшилж 2021 оны тавдугаар сард болох тов гараад байсан ч дахин хойшилж магадгүй байна. Уг сонгуулиар Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын харьяаны Шотланд, Уэльс, Хойд Ирланд болон Английн 13 хотын захирагч, тусгай болон хүчний байгууллагуудын удирдлагуудыг сонгох юм. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтыг тодорхойгүй хугацаанд хойшлуулах шийдвэрээ танилцууллаа. Орон нутгийн зөвлөлийн 35 мянган гишүүнийг сонгох зургаан жилд нэг удаа болдог энэхүү сонгууль нь энэ жил Францын парламентын сонгуулийн дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохиож байсан юм. Польш улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх тавдугаар сарын 10-ны өдөр болох товтой. Гэсэн ч хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөж буй өнөөгийн Ерөнхийлөгч Анджей Дуда “Ковид-19”-ийн дэгдэлтийн улмаас өөрийн сонгуулийн кампанит ажлаа цуцалж байгаагаа мэдэгдэн, өрсөлдөгчдөдөө хандан урьдчилан сэргийлэх үүднээс мөн ижил арга хэмжээ авахыг уриалаад байна. Тус улс нь шинэ коронвирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн үйл ажиллагаа, нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлаж, хилээ хаасан Европын холбооны анхны улс болсон юм. Үүнтэй холбоотойгоор ердөө сар гаруйн дараа тохиох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах асуудал тус улсын улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлжээ.
“PFIZER” КОМПАНИ ГУРВАН САРЫН ДОТОР 900 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ОЛОВ
Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр, “Pfizer” компани “Ковид-19”-ийн эсрэг вакцины ачаар 2021 оны эхний улиралд хэдэн зуун сая ам.долларын ашиг олжээ. Компанийн зүгээс ашгийн талаар мэдээлээгүй ч энэ оны эхний гурван сарын хугацаанд 900 орчим сая ам.долларыг олсон байна. Харин өнгөрсөн онд 9.6 тэрбум ам.долларын ашиг олжээ. “Pfizer” вакцины үнэ улс орон бүрт өөр байдаг. Жишээлбэл, АНУ-д нэг тун нь 19.50 ам.доллар байдаг бол Израильд 30 ам.доллароор худалдаалагдсан байна. “Pfizer”-ийн гүйцэтгэх захирал ядуу буурай орнууд вакцин хандивлаж, дэлхийн бусад оронтой адилхан боломж олгохоо амалсан. Гэвч өнгөрсөн сарын байдлаар“Pfizer”-ийн үйлдвэрлэсэн 700 сая гаруй тун вакцины 87 гаруй хувь нь чинээлэг орнуудад, харин ядуу буурай орнууд дөнгөж 0.2 хувь ноогджээ. “Pfizer” ядуу буурай орнуудад вакцин нийлүүлэхэд чиглэсэн түншлэл болох “Covax” хөтөлбөрт 40 сая тун вакцин нийлүүлэхээ мэдэгсэн. Гэхдээ Нью Йорк Таймс сонины мэдээлснээр энэ жил үйлдвэрлэхээр төлөвлөсөн 2.5 тэрбум тунгийн хоёр хүрэхгүй хувийг уг хөтөлбөрт нийлүүлэхээр байгаа аж.
“G7”-ГИЙН ХУРАЛД ОРОЛЦСОН ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДААС “КОВИД-19”ИЛЭРЧЭЭ
Лхагва гарагт болсон Долоогийн бүлгийн хуралд оролцож байсан Энэтхэгийн Гадаад хэргийн сайд болон бүрэлдэхүүнд нь явж байсан хоёр төлөөлөгчөөс коронавирус илэрсэн тул өөрсдийгөө тусгаарлажээ. Их Британид өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн Гадаад хэргийн сайд нарын уулзалт нь “G7”-гийн сүүлийн хоёр жилийн хугацаан дахь анхны уулзалт юм. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб халдвар хамгааллын дүрмийг нягт хэрэгжүүлж, үр дүнтэйгээр дагаж мөрдөж байсан хэмээгээд ирэх зургадугаар сард болох дээд хэмжээний уулзалтыг үргэлжлүүлэх нь чухал байна гэжээ. Энэтхэг нь “G7”-гийн гишүүн биш боловч уулзалтад Их Британи Австрали, Өмнөд Африк, Өмнөд Солонгос урилгаар оролцжээ. Лондон дахь Энэтхэгийн Элчин сайдын яамнаас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
УЛС ОРНУУДЫН ӨР ДЭЛХИЙН II ДАЙНААС ХОЙШИХ ХАМГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ
Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд цар тахлын эсрэг тэмцэлд гаргаж буй зардлаа нэмэгдүүлж байна. Үүний улмаас тэдний өр дэлхийн II дайнаас хойших хамгийн дээд хэмжээнд хүрсэн талаар “The Wall Street Journal” онцолжээ. 2020 оны долдугаар сард өндөр хөгжилтэй орнуудын өр дэлхийн ДНБ-ний 128 хувьтай тэнцжээ. 1946 онд энэ үзүүлэлт 124 хувьтай байв. Дэлхийн II дайны дараа хөгжингүй орнууд эдийн засгаа өсгөсний ачаар өрөө хурдан нимгэлж чадсан бөгөөд 1959 он гэхэд ДНБ-тэй харьцах өрийн хэмжээ хоёр дахин дахин буурсан байна. Гэвч энэ удаад ийм үр дүнд хүрэхэд хэцүү гэж “The Wall Street Journal” сонинд тэмдэглэжээ. Үүний шалтгаан нь хүн амын өсөлт удааширч, ажиллах хүч багасаж, бүтээмж буурч байгаатай холбоотой аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
Нөхцөл байдлаас хамаарч сонгуулийг хойшлуулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Хэрэв хойшлуулахаар бол Женког импечмент хийж зайлуулахгүй бол сонгууль явуулсннаас илүү аюултай байдалд хүрнэ шүү
Чоно борооноор гэж МАН ковидоор далимдуулж их нүгэл хийж байна даа. Эдний ухаангүй үйлдэл, шийдлээс болж хичнээн хүний амь үрэгдэв? Эд нар санаатайгаар халдвар тараасан юм биш байгаа ч гэж бодоход хүрч байна. Нөгөө Энхсаран сувиллын хэрэгт эд нар холбоотой болж таарснаа одоо сураггүй болчихлоо.
УХААНТАЙ удирдагч нарын нарын шийдвэр ийм бдг бна манай хэдэн ТЭНЭГҮҮД дуурайх хэрэгтэй
Манайх бас хойшлуул. Юун сонгууль манатай. .
Манай улс ч сонгуулиа хойшлуулах хэрэгтэй
Манайд тийм Өндөр түвшиний ухаалаг сэхээтэн ховор доо
Манай улс сонгуулиа хойшлуулж болно шүүдээ баттулга хамгийн өгөөмөр ерөнхиылөгч бсан ахмадууд мартаагүй л байх
БИДНИЙ БУХАЙ, ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛ АВСАНЫ ТАЛААР ӨГСӨН МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ\nКОМПАНИ ЖОЗЕ ЛУИСИЙН ЗЭЭЛ ГЭЖ ДУУДАЖ БАЙСАН, БИ ӨНӨӨДӨР БАЯРТАЙ БАЯРЛАЖ БАЙНА, БУРХАН ХОСЕГ ИВЭЭРЭЙ\nЛУИСИЙН ЗЭЭЛ\n\n Сайн уу, намайг Ахмад Мирай гэдэг, би Шанлиурфа мужийн хүн\nТурк, би гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж байсан\nӨнгөрсөн 5 сарын хугацаанд надад итгэж өгсөн олон тооны луйвар байсан\nөдрийн эцэст тэд юу ч өгөлгүйгээр миний мөнгийг авсан\nхариуд нь миний бүх итгэл найдвар алга болж, би эргэлзэж, бухимдаж, үүнийг олж мэдэв\nгэр бүлээ тэжээхэд маш хэцүү тул би хэзээ ч хийх зүйл хийхийг хүсээгүй

Цар тахалтай үед сонгууль хойшлогдоно. Хэрэв сонгууль явуулж гарч ирсэн хүн нь энэ дэлхийн хамгийн тэнэг мудакаар тодрох юм байна.