Монгол Улсад коронавирусний халдварын шинэ төрөл буюу мутацид орсон хувилбар урьдчилсан байдлаар бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр дөрөвдүгээр сарын 23-нд мэдэгдэж байсан.
Тэгвэл өнөөдөр /2021.05.07/ тэрбээр Монголд бүртгэгдсэн мутацид орсон вирусний геномын дараалал их өвөрмөц байгаа нь Япон улсад шинжлүүлсэн сорьцуудаас харагдаж байгаа гэлээ. Түүнчлэн нэмэлт сорьцууд илгээж, шинжлүүлнэ гэв.
Вакцины бүтэн тун хийлгэсэн ч эрсдэл өндөр байгааг тэрбээр санууллаа. Эхний тунд хамрагдсан иргэдийн 1 хувь ковидын халдвар авсан бол хоёрдугаар тун хийлгэсэн иргэдээс ч халдвар авсан тохиолдлууд батлагдаж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Tegeed uwurmuts geed yadiin bayarlaad bgamuu
Царай муутай
Сда минь одоо болно өлийсөн гичий вэ ажил төрлөө хийе үр хүүхэдээ харсаар байж үхүүлмээргүй бна\nТөр засаг нь дэмжихгүй банкинд зээлтэй яаж амьдар гээд бгаа үхвэл үхнэ л биз\n
Энэ ёстой бүтэхгүй хорионд дуртай айлгагч