Өнгөрсөн хоногт ковидын улмаас 7 хүн нас барлаа

2021 оны 05 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.08, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 815 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 44.016 боллоо. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас 7 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 160 боллоо.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
 

  • 79 настай эрэгтэй: Тавдугаар сарын 05-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 65 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 80 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдан эмчлэгдэж байсан
  • 89 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 77 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдан эмчлэгдэж байсан.
  • 56 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 56 настай эмэгтэй: Тавдугаар сарын 01-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Эмнэлгээс шалтгаалах-5 (Нийт-117)
  • Улаанбаатар-711 (Нийт-38.588)
  • Орон нутаг-99 (Нийт-4760)

Сүүлийн 24 цагт 1451 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 29.984 боллоо.

Эмнэлгүүдэд нийт 4910 хүн хэтэн эмчлүүлж байна.

  • Хөнгөн-2818 (Нийт-57.4%)
  • Хүндэвтэр-1515 (Нийт-30.9%)
  • Хүнд-458 (Нийт-9.3%)
  • Маш хүнд-119 (Нийт-2.4%)
Top