Өнгөрөгч өдөр 38.599 хүн дархлаажуулалтад хамрагдлаа

2021 оны 05 сарын 10

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.05.10, 11:00 цаг) мэдээллийн үеэр дархлаажуулалтын мэдээллийг хүргэлээ.


Улаанбаатар хотод дархлаажууалтын цэгт тариулах гэж очоод тодорхой шалтгааны улмаас буцсан буцсан иргэдийг 

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (СБД, ХУД, БН дүүргийн иргэд)
  • Хоёрдугаар төв эмнэлэг (ЧД, БЗД, Налайх дүүргийн иргэд)
  • Гуравдугаар төв эмнлэгт (БГД, СХД, Багахангай дүүргийн иргэд) тусгай цэг гарган, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн, вакцинжуулж байна.

Улсын хэмжээнд өчигдрийн (2021.05.09) 19:00 цагийн байдлаар 38.599 хүн дархлаажуулалтад хамрагдлаа. 

Ингэснээр Улаанбаатарт

  • 1-р тунд-894.785 хүн
  • 2-р тунд-476.296 хүн

Орон нутагт

  • 1-р тунд-695.851 хүн
  • 2-р тунд-146.444 хүн

Улсын хэмжээнд

  • 1-р тунд-1.590.636 хүн
  • 2-р тунд-622.740 хүн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top